Д.Нарангэрэл: Дэлгүүрийн худалдагч нар амны хаалтгүй байгаа талаар гомдол их ирж байна

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.358 сая халдварын тохиолдол илэрч, 377 мянган хүн нас баржээ. Нийт 2.9 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 99 мянган хүн халдвар авч, 2000 хүн нас барлаа. Өвчлөлт болон нас баралт буурсан байна. 

Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 9000 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 39-299-өөр нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 229 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

119 дугаарт 187 дуудлага ирж, зөвлөгөө авсан авсан байна. Мөн дэлгүүрийн худалдагч нар амны хаалтгүй байгаа талаар гомдол их ирж байна. Тиймээс дэлгүүрийн худалдагч нар амны хаалт зүүж, бээлий өмсөж үйлчилнэ үү" гэв.