Д.Нарангэрэл: БНСУ-д эмчлүүлэхээр очсон Монгол Улсын иргэн коронавирусийн халдвар авсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн нэлээд олон улсад шинэ коронавирусийн халдвар шинээр бүртгэгдлээ. Тухайлбал, Кувейт, Ливан, Израйль зэрэг улс орнуудад илэрсэн байна. 

БНСУ руу зорчсон 35 настай Монгол Улсын иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Тэр хүн элэгний архаг үрэвсэлтэй байсан. Хоёрдугаар сарын 12-ны өдөр БНСУ руу зорчих үедээ халдвар авсан байж болзошгүй. Одоогоор түүнийг ямар замаар энэ өвчнийг авсныг нь тандан судалж байна. Эхнэр эгчээс нь өвчин илрээгүй.

БНСУ-ын эрх баригчид тус улсад коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд үндэстэн хамаарахгүйгээр үнэ төлбөргүй эмчилнэ гэж мэдэгдсэн" гэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатар чиглэлээр нисэж ирсэн БНСУ-ын иргэдийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээгээр тухайн иргэдээс коронавирусийн халдвар илрээгүй нь тогтоогдсон. 

Энэ өвчин бусад улс оронд маш хурдацтай тархаж байна. Хүн бүр чармайж байж улс орон, гэр бүлээ хамгаална. Мөн хүн бүр анхааралтай байж, гадны улс орон руу зорчихгүй байх хэрэгтэй. ЭМЯ болон бусад төр захиргааны байгууллагууд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)