Д.Нарангэрэл: АНУ-д 18-34 насны залуучууд олноор COVID-19 халдвар авч байна

Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа болон нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 196 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Лаос, Ливи улсад шинээр бүртгэгджээ.

Үүнээс 18-45 насны залуучууд COVID-19 өвчлөлийн зонхилох хувийг эзэлж байна. Хүн амын дунд их тархаад ирэхээрээ залуучуудын хувьд тархалт өндөр байна.

Мөн 13-аас доош насны гурван хүүхэд нас барсан, нэг гэр бүлийн хүмүүс бүгд нас барсан зэрэг тохиолдол гарсан. Энэ өвчний шинж тэмдэг, ойлголт өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Мөн Австралид хуримын үйл ажиллагааг таван хүнтэй, оршуулгын үйл ажиллагааг 10 хүнтэй хийхээр зохион байгуулж буй жишээ байна. Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж байхыг дэлхийн үйл явдлууд харуулж байна. Бага насны хүүхдүүдийг гадуур дагуулж явахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)