Д.Доржхандыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө саатуулж, 461 дүгээр хаалттай хорих ангид хорьсон. Шүүгчийн захирамжид хорих хугацааг 48 цаг хэмээн заажээ. Гэхдээ түүнийг одоо болтол суллаагүй, саатуулсан хэвээр байна. Эх сурвалжийн хэлснээр өчигдөр Д.Доржхандыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй аж.

Бэлтгэсэн: Д.Тэлмэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)