Д.Гэрэл: Ажиллагааг зохион байгуулсан БНХАУ-ын дөрөв, МУ-ын нэг иргэнийг шалгаж байна

ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

ТЕГ-ын дарга Д.Гэрэл "Өнгөрсөн наймдугаар сараас үүнийг хяналтандаа авсан бөгөөд аль болох богино хугацаанд шалгаж дуусгахаар ажиллаж байна. Цахим болон Мөрийтэй тоглоомын зорилгоор анх 80 орчим иргэн манай улсад нэвтэрсэн байсан бол 9-10 дугаар саруудад нэмэгдсээр, өчигдрийн байдлаар энэ тоо 800-д хүрсэн. Уг ажиллагааг БНХАУ-ын дөрөв, Монгол Улсын нэг иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон. Ингэхдээ таван зочид буудалд байрлаж байсан. Үүнд ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийн газраас 1000-аад компьютер, 10 мянга гаруй гар утасны сим буюу дугаар хурааж авсан. Сим картууд ямар ч хяналтгүй тархаж байна. Үүнийг зохицуулах хуулийн заалт бий. 

Саатуулагдсан иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Тоглоом болон өөр хэлбэрээр байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон ТЕГ-ын Кибер багийнхан ажиллаж байгаа. Шалгалтын дүн удахгүй гарна.

БНХАУ-ын иргэд аялал жуулчлал, бизнес эрхлэх визээр 20-30-аараа хил нэвтэрч орж ирсэн. Тэднийг шууд хорих боломжгүй учир байрлаж байсан буудалд нь байлгаж байгаа ч удирдан, зохион байгуулсан иргэдийг саатуулан байцаалт авч байгаа. 

ЦЕГ-ын дарга С.Баатаржав "Хуулийн хүрээнд ЦЕГ шалгалт явуулж байгаа. "Амар", "Ориентал", "Кентавр", "Юнион" зэрэг таван зочид буудалд хуваагдан ажиллаж байсан. Эдгээр зочид буудалд хариуцлага тооцно. Хятад иргэдийг байрлуулж байсан зочид буудлууд, үүрэн телефоны операторуудад хариуцлагын асуудал яригдана. Мөн тухайн иргэдийг албадан гаргана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)