Д.Грин: Леброн Ерөнхийлөгчид нэр дэвших байх

“Голден стэйт уорриорз” багийн довтлогч Д.Грин “Лейкерс”-ийн лидер Л.Жэймсийн талаарх бодлоо илэрхийлжээ. Леброн арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хар арьст иргэдийг идэвхтэй оролцоход чиглэсэн “Дуу хоолойноос ч илүү чухал” нэртэй кампанит ажил эхлүүлсэн юм. Эл санаачилгад нь африк гаралтай шилдэг тамирчин, уран бүтээлчид нэгдээд буй.

“Шилдгийн эсрэг тоглох нь надад таалагддаг. Талбайн гадна хийж буй түүний үйлдлийг би хүндэлдэг. Леброн хэзээ нэгэн өдөр Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөнө гэдэгт найддаг” хэмээн Д.Грин ESPN сувгийн “First take” шоунд оролцох үеэрээ ярьжээ.

Жэй.Ар Э.Брэдлийг орлож магадгүй “Лейкерс” баг хамгаалагч Э.Брэдлийг орлуулахаар чөлөөт агент, хамгаалагч Жэй.Ар.Смитийг авч магадгүй гэж ESPN-ийн тоймч Э.Вожнаровски мэдээллээ. Орландод ирэх сард эхлэх NBA-ийн улирлын тоглолтуудад гэр бүлийн шалтгааны улмаас тоглох боломжгүй гэж Э.Брэдли мэдэгдсэн юм.

Энэ жил 34 настай Жэй.Ар.Смит өмнө нь “Кливлэнд” багт Лебронтой хамт тоглож, 2016 онд лигийн аварга болж байсан.