Д.Болортуяа: Хүмүүстэй хамт амьдарч байсан 30 тарвагыг өөр газарт шилжүүлсэн

НБОГ-аас нийслэлийн нутаг дэвсгэр дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулаа. 

Энэ үеэр НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Д.Болортуяа ”НБОГ-аас гол усны үерт эрсдэх магадлалтай газруудын судалгааг хийлээ. Судалгааны үр дүнд одоогийн байдлаар 18 газар эрсдэлтэй байх магадлалтай гэж үзсэн. Үүнээс арван байршилд гол усны сэрэмжлүүлэг бүхий мэдээллийн самбарыг байршуулсан.

Мөн “Байгаль орчны агаар” аяны хүрээнд 20 секундын гол усны сэрэмжлүүлгийн талаарх шторк хийсэн. Энэхүү шторкоо дөрвөн телевиз болон бусад сошиал сувгуудаар нийт 15 мянган удаа цацсан. Мөн хөдөө орон нутагт тарваган тахал гарсантай холбогдуулан НБОГ-аас нийт Нийслэлийн суурьшлын бүс буюу Улаанбаатар хотын хойд хэсгийн зусланд хүмүүс тарвагатайгаа хамт амьдарч буй тохиолдлууд гарч байна.

Иймд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, тарваган тахал өвчний эрсдэлд оруулахгүйн тулд  энэ жил нийт 30 тоо толгой тарвагыг суурьшилын бүсээс гаргаж Баянзүрх дүүргийн орон нутгийн тусгай хамгаалалттай газарт шилжүүллээ” хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)