Д.Болдхуягийг Бээжин хот дахь МЗЭ-ийн суурин төлөөлөгчөөр томилжээ

МЗЭ-ийн удирдлага, УЗ-ийн гишүүд, Хятадын Зохиолчдын Хорооны урилгаар 
энэ сарын 18-24 хооронд урд хөршид айлчлан, ажил хэргийн уулзалт хийжээ. Уг айлчлалд До.Цэнджав (УЗ дарга), Т.Баасансүрэн (Үргэлжилсэн үгийн ЗҮТ),
О.Сундуй (Хүүхдийн ЗҮТ), А.Амарсайхан (Баримтат, шог хошин ЗҮТ), П.Батхуяг (Шүүмж судлалын ЗҮТ) Б.Урангоо 
( Хяналтын зөвлөл), гүйцэтгэх захирал гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

Тодруулбал, МЗЭ-ийн Удирдах зөвлөл гадаад харилцаагаа сайжруулахын тулд олон талт ажил төлөвлөж буйн нэг нь Өвөр монгол, Хятадын зохиолчдын удирдах байгууллагатай холбоо тогтоох, урьд байсан харилцааг шинэ шатанд гаргахаар зорьж буй юм. Иймээс Өвөрмонголын Утга урлагийн холбооны дарга, зохиолчдын хорооны дарга, сонин сэтгүүлийн эрхлэгч, орчуулагч, эрдэмтэн судлаачидтай нартай уулзжээ. Мөн Хятадын Зохиолчдын дарга Тнь Нинь Монголын зохиолчдод мэндчилгээ дэвшүүлсэн байна.  Монголын зохиолчид хоёр орны утга зохиолын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхийн тулд 3-4 төсөл санаачлан дэвшүүлжээ. Энэ үеэр “Болор цом” наадмын шагналт Д.Болдхуягийг Бээжин хот дахь МЗЭ-ийн суурин төлөөлөгчөөр томилсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)