Д.Бекхэмийн баг эхний тоглогчдоо элсүүлэв

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг асан Д.Бекхэмийн хувь эзэмшдэг АНУ-ын MLS-ын “Интер Майами” баг анхны тоглогчидтойгоо гэрээ байгуулжээ. Тэд зүүн жигүүрийн хагас хамгаалагч М.Пеллегрини (Эстудиантес), довтлогч Х.Карранс (Банфилд) хэмээх хоёр аргентин тоглогчийг элсүүлсэн байна.

Д.Бекхэм баг байгуулах зөвшөөрлөө 2007 онд авсан бөгөөд эл санаагаа ажил хэрэг болгохоор 2014 оноос тууштай ажиллаж эхэлсэн юм. Улмаар 2018 онд “Интер Майами” багаа MLS лигт албан ёсоор бүртгүүлжээ. Тус баг ирэх улирлаас MLS-т тоглож эхлэх бөгөөд 2021 онд шинэ цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орох хүртэл Майамигийн “Локхарт”-д байрлах юм.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)