Д.Батбаатар: “Монгол ажилчид хог шорооны ажил хийх ёстой” гэсэн хариу ирүүлсэн

oil

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах газрын тосны уурхайнуудад шалгалт хийжээ. Уг шалгалтыг Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар удирдсан байна. Тэдний мэдээлж буйгаар тус аймагт байрлах БНХАУ-ын “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-иас зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, хууль бусаар оруулж ирсэн техник хэрэгслийг ашиглаж байжээ. Иймд уг техникүүдийг ашиглалтаас гаргахыг болон Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэхийг шаардсан байна. Гэвч “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс шаардлагын хариуд Монгол ажилчид хог шорооны ажил хийх ёстой гэсэн болохыг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тиймээс уг компанийг хуулийн хүрээнд ажиллахыг шаардаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)