Дөрөвдүгээр сарын 20 гэхэд айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж дуусна

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нийт долоон өрхийн 22 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, нэг иргэн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Нийслэлийн иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт нийт 64999 угаарын хий мэдрэгч тараахаас 57105 ширхэгийг айл өрхүүдэд суурилуулан 87.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд угаарын хий мэдрэгчийг тараахдаа олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс айл өрхүүдэд нэг бүрчилэн очиж тарааж байгаа аж. Мөн зуслангийн бүсэд очиж суурилуулсан байна.

Дөрөвдүгээр сарын 20 гэхэд гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг 100 хувь тарааж дуусах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)