Дөрөвдүгээр сарын 02-04-ны хооронд Япон, БНСУ руу тусгай үүргийн нислэг хийхээр боллоо

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээ татан авах талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга П.Бадрал хэлэхдээ" Нийтдээ 4,805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ дипломат төлөөлөгчийн газруудад гаргасан байна. Олон улсын хэмжээнд 100 гаруй улс иргэдээ бусад улс орноос татаж авч байна. Австрали улсын ЗГ-ын хүсэлтээр өнөөдөр тус улсын зургаан иргэнийг эх орон руу нь явуулах ажлыг зохион байгууллаа. Мөн БНСУ-ын хүсэлтээ гарган энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр 200 орчим солонгос иргэнийг татан авах гэж байгаа.

Мөн дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ. Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу, дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдлээ. Тэднийг хамгийн багадаа 21 хоног тусгаарлагдах юм" гэлээ.



    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)