Дөрвөн хүн угаартжээ

Чингэлтэй дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн өчигдөр “Угаартлаа” хэмээн эмнэлэг, цагдаа, онцгойгийнхонд дуудлага өгч ачаалал үүсгэжээ. Цагдаа, онцгой байгууллагынхан дуудлагын дагуу тухайн айлд очиход зуухныхаа янданг салгаж унтсан гэх мэдээлэл өгчээ. Улмаар 34 настай А, 31-тэй У нар угаартсан хэргийг Чингэлтэй дүүрэг Цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж байна. Уг хүмүүсийг нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 103-ын эмч үзэж, зөвлөгөө өгсөн байна. Энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэрт оршин суух 34 настай эмэгтэй охины хамт угаартжээ. Тэд мөн л  яндангаа зуухнаасаа салгаж унтсан байж. Тэдэнд эмнэлгийн анхан шатны туламж үзүүлсэн тул биеийн байдал нь хэвийн байна. Ташрамд дурдахад маргаашнаас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэйг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлсэн. Хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд гал түлэхдээ аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)