Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр 462 сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдсөн, COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 324 боллоо. Мөн өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Одоогоор коронавирусийн халдварын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байна. Тэдний долоогийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол таван хүний бие хүндэвтэр байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)