Дөрвөн тонн хулуу

Британийн фермер Ян, Стюард хоёрын хүлэмжид энэ жил “аварга биетүүд” айлчилжээ. Ихэр ах дүүсийн тарьсан шар хулуу дөрвөн тонн жин татсан аж. Тойргийн голч нь 4.2 метр болсон тэрхүү хулуу “Fiat 500” машинтай дүйхүйц гэнэ. Түүнчлэн тэд сонгинын ургац арвинтай байгаа бөгөөд тус бүр нь 60 кг татах 12 ширхэг сонгино хураажээ.

Ян, Стюард нарын ярьснаар тарьсан ногоонууд ийнхүү том болсон нь хүлэмжийн гэрэлтүүлгээс шалтгаалсан гэнэ. Тэд хүлэмжээ 2400 ваттын гэрлээр “шардаг” байжээ. Үүнтэй төстэй явдал Дарем гүнлэгт амьдардаг Жон Пирсонд тохиолджээ. Түүний ногооны талбайд ургасан нэг сонгино 9.2 кг жин татаж Гиннесийн номд бичигдэх болзол хангасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)