Дөрвөн тонн түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлийг илрүүлжээ

Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто замын шалган бүртгэх товчоогоор дөрвөн тонн түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлийг илрүүлэн саатуулжээ. Зөрчил гаргасан иргэд “Зил 130” автомашинаар Багануураас нүүрс тээвэрлэх тодорхойлолтоор Налайхаас нүүрс тээвэрлэж явсан аж.

Нийслэлийн Засаг даргын 1118 дугаар захирамжийн дагуу шалгалтаар илрүүлсэн дөрвөн тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад шилжүүлжээ. Тус станцад энэ оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 24 хүртэл хугацаанд нийт 108.5 тонн түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хүлээлгэн өгсөн байна.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлд түүхий нүүрс түлэх, түүхий нүүрс оруулахыг хориглосон. Иймд Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн төлөө түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)