Дөрвөн настай хүүг барьсан нохойг устгахаар шийдвэрлэв

Дөрвөн настай хүүг нохой урснаас амь насаа алдсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Цээлийн задгайн гудамжинд гарч, тухайн үедээ олныг хиртхийлгэсэн. Хүү Яаралтай түргэн тусламжийн төвийн машинаар эмнэлэгт хүргүүлж эрчимт эмчилгээ хийсэн ч шархаа даалгүй нас барсан юм.

Харахад нүд халтирам болгосон байсан хэмээн тухайн үед эмч нар сэтгүүлчдэд ярьж байв. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсээс дундад ази үүлдрийн нохойн эзэн Г.Батсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд тус дүүргийн Прокурорын газраас “Орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас хүний аминд хүрсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.

Уг хэргийг энэ сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд, Г.Батсайханыг жирийн дэглэмтэй хорих ангид хоёр жил зургаан сар хорих, хүүхэд барьсан дундад ази үүлдрийн нохойг устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган шийдвэрлэжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)