Дөрвөн настай хүүгээ тамласан эцэг Б.Тодзаяад оногдуулсан 10 жил хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Б.Тодзаяа нь 2019 оны гурвдугаар сарын 11-ний өдөр гэртээ 4 настай, эрэгтэй Э-г орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар хаалттай дэглэмтэй хорих ангид 10 жил хорих ял оногдуулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)