Дүүрэг харгалзахгүйгээр авто машины татвараа төлж болно

Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран харьяалах аймаг, дүүргийн татварын албанд батлагдсан хувь хэмжээгээр албан татвараа төлдөг.

Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг билээ.

Тэгвэл уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвд энэ сарын нэгнээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл иргэдэд дүүрэг харгалзахгүйгээр авто машины татварыг хүлээн авч эхэллээ.

Харин 1,2 дугаар сард төлөх ёстой байсан жолооч нар энэ жилд 6 дугаар сарын 1-нээс өмнө ямар нэгэн торгуульгүй татвараа төлөхөөр зохицуулалт хийжээ. юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)