Дүүрэг бүрээс 500 иргэнийг нүүлгэн шилжүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг энэ сарын 24-26-нд зохион байгуулна. Үүний хүрээнд ямар арга хэмжээ, хаана зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Дөрөвдүгээр сарын 24

07.00 цаг. “Яаралтай цуглар” дохиогоор нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан, нэгдсэн жагсаал зохион байгуулна.

10.00 цаг. “Крокус эвент холл”-д нийслэлийн удирдах ажилтнууд команд штабын сургуулилалттай. Энэ үеэр гамшиг, ослын үед ямар үйл ажиллагаа зохион байгуулж, хэн, ямар үүрэгтэй оролцох тухай хэлэлцэх юм.

Дөрөвдүгээр сарын 25

07.00 цаг. Улаанбаатарын хэмжээнд авто замын хөдөлгөөнийг зогсооно.

08.00 цаг. Зарлан мэдээлэх дохио дуугарч, иргэдийн дадлага сургуулилалт эхэлнэ. Орон сууцанд амьдардаг иргэд нийслэлийн ИТХ-аар баталсан аюулгүйн 111 цэгээс оршин суугаа газартаа хамгийн ойр байрлахад нь очно. Харин гэр хорооллын иргэд гудамжиндаа цугларч, бүртгүүлэх юм байна. Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд иргэн бүр гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад оролцох үүрэгтэй гэж заажээ. Оролцоогүй, бүртгүүлээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох гэнэ.

09.30 цаг. Замын хөдөлгөөнийг нээнэ.

10.00 цаг. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага болон сургууль, цэцэрлэгийн ажлын цаг эхэлнэ.

  • Төвийн зургаан дүүрэгт нүүлгэн шилжүүлэлтийн сургуулилалт эхэлнэ. Уг сургуулилалтад дүүрэг бүрээс 500 иргэнийг хамруулах юм байна.
  • “Монгол наадам” цогцолборт Улсын I, II, III, ГССҮТ болон Цэргийн төв эмнэлгийнхэн хээрийн эмнэлэг дэлгэх аж.
  • Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт аврах ажиллагааны дадлага сургуулилалттай.
Дөрөвдүгээр сарын 26
  • “Крокус эвент холл”-д нийслэлийн удирдах ажилтнуудын команд штабын сургуулилалт үргэлжилнэ.
  • Удирдах бүрэлдэхүүнээс гамшгийн үед хэрхэн ажиллах ёстой талаар сорил шалгалт авна.
  • Соёлын төв өргөөнд дүнгийн хурал зохион байгуулснаар гурван өдөр үргэлжилсэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт өндөрлөх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)