Дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийг газар болгож өргөтгөх нь

цагдаагийн хэлтэс

Нийслэлийн Цагдаагийн газар (НЦГ) болон түүний харьяа хэлтсүүдийнх нь үйл ажиллагааг өргөтгөх шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын удирдлага гаргажээ. Улмаар НЦГ-ыг өргөтгөн зохион байгуулж, нийслэлийн Цагдаагийн удирдах газар болгохоор шийдвэрлэн тушаалаа баталсан гэнэ. Мөн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүдийг газар болгож өргөтгөхөөр судалж байгаа аж. Ингэхдээ хүн амын нягтрал, эрүүгийн болон бусад нөхцөл байдал, ажлын ачааллыг нь хэрхэн тэнцвэржүүлэх зэргийг харгалзан зохион байгуулалт хийх болжээ.

Түүнчлэн дүүргүүдийн Цагдаагийн газрын Эрүүгийн, Мөрдөн байцаах тасгийг өргөтгөж, хэлтэс болгон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Тэдгээр нэгжид хар тамхи, хүн худалдах, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гээд шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгж, алба хаагч ажиллуулахаар төлөвлөн, бүтцээ зохион байгуулахаар ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлэв.

Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)