Дүрвэгчид-европчуудын толгойн өвчин

Хэт даврагчдыг Европ руу нэвтрүүлэхгүй байх үүднээс Турк, Сирийн хоорондын хилийг даруй бүрэн хаах ёстой гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсаныхаа дараа мэдэгдэв. Европын орнуудын хувьд жинхэнэ толгойн өвчин болоод байгаа дүрвэгчдийн асуудлыг ч тэрбээр хөндсөн байна.Шведийн адилаар хилдээ тавих хяналтыг чангаруулна гэж Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг мэдэгджээ. Энэ нь аюулгүй байдлаа хамгаалах, усан замаар орж ирж буй хүмүүсийн  тоог хянах зорилготой гэнэ. Тус улс дүрвэгчдийн урсгалыг цэгцлэхийн тулд энэ сарын 12-ноос Шенгений орнуудтай залгаа хил дээрээ түр хугацаагаар хяналт тогтоосон бөгөөд уг арга хэмжээ ирэх сарын 12 хүртэл үргэлжилж, нийтийн тээврээр зорчиж буй хүмүүсийн ч бичиг баримтыг шалгаж байх болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)