Дүнжингаравын замд ослын улмаас гурван хүн амиа алдлаа

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнгөрсөн шөнө буюу 29-ний шөнийн 03 цаг орчим Субару импреза маркийн автомашин онхолдож, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй газар дээрээ нас барсан ноцтой осол хэрэг гарсан байна. Дрифтчин залуу зураг авч байсан хоёр эмэгтэйг дайрч, жолооч залуу машинтайгаа шатаж нас барсан байна.

Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)