Дээлээрээ гоёсон үзэгчид тоглолтын чимэг байлаа

Үндэсний бахархалт соёлоо эрхэмлэх, хойч үедээ өвлүүлэх  зорилготой  “Хөх торгон дээл” тоглолт өнгөрсөн ням гаригт МҮЭ-ийн СТӨ-нд болсон юм. Гавьяат жүжигчин Д.Самбуу, Ш.Чимэдцэеэ, С.Чулуунчимэг, Ш.Даваахүү нарын түмний дуртай дуучид оролцсон тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байсан тухайгаа  ярьж байлаа. Гэхдээ монголчууд уртын дуугаа бусад дуу хөгжмөөс дутуу үнэлээд байна уу эсвэл, ойшоохгүй байна уу гэсэн бодол төрөв. Гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэ монгол ардын уртын дуу “Уяхан замбуу тивийн нар”-ыг уянгалуулан тоглолтын салхийг хагалсан юм. Алга ташилт нижигнэсэн ч дахиулах хэмжээнд хүрсэнгүй. Харин араас нь залгаж ардын богино дуунууд явахад дуучдыг эргэж тайзан дээр гарч иртэл нь алга ташилт үргэлжилжсэн.  Ш.Чимэдцэеэгээс бусад нь тайзнаа эргэн гарч ирсэн юм. Хэнийг хэд дахин дуулуулах нь үзэгчдийн хүсэл ч уртын дуугаа  дахиулаагүй нь бодох асуудал мэт санагдсан.
Тоглолтыг чимсэн нэг зүйл бол дээл байв. “Шилмэл загвар”-ын товчооны уран бүтээлчдийн урласан дээл, үндэсний хувцасны загварын үзүүлбэрээс гадна үзэгчдийн ихэнх нь дээлээрээ гоёсон нь сайхан харагдаж байв.
 

Ж.Эрдэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)