Дээд шатанд гологдсон улстөрчид сүмд очих нь зөв

 Ханнс-Зайделийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны хүрээлэнгийн захирал Кристиан Иохан Хегемерийг манай оронд ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрбээр хуульч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор юм.

Бавари мужийн Засгийн газар, Дотоод хэргийн яам, Ерөнхий сайдын ажлын албанд төрийн алба хашихын зэрэгцээ Төрийн болон Захиргааны албан хаагч бэлтгэх сургуульд багшилж байжээ. Христосын нийгмийн холбоо намын дарга байсан Франц Иозеф Штраус, доктор Тео Вайгел нарын ажлын албаны дарга, Ханнс-Зейделийн сангийн Кени, Индонез улс дахь суурин төлөөлөгчөөр бас ажиллаж байж.

-Манайд орон нутгийн сонгууль тулчихаад байгаа үед Та ирж таарчээ. Тиймээс судлаачийн чинь хувьд хэдэн зүйл асууя. Улсын хэмжээний хийгээд орон нутгийн сонгуулийг хамт болон тусад нь хийхийн аль нь илүү үр өгөөжтэй байдаг бол? Хамгийн наад зах нь хөрөнгө хэмнэх, байсхийгээд л иргэ дээ улстөржүүлэхгүй байх гээд хамтад нь явуулахын ач холбогдол нэлээд бий гэлцдэг...

-Орон нутгийн сонгуулийн хамгийн түгээмэл ач холбогдол нь асуудлаа өөрөө шийдэх боломжийг тэндхийн хүмүүст олгож буй явдал юм. Улсын хэмжээний хийгээд орон нутгийн сонгуулийг хамт явуулахад давуу тал ч, сул тал ч бий. Таны хэлдэг бол давуу тал нь мөн л дөө. Тэгвэл сул тал сурталчилгааны үеэс л эхэлнэ. Тухайлбал, сурталчил гаа ны үед үндэсний хэмжээний болон орон нутгийн түвш ний бодлогын тэнцвэр алдагдана. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээний бодлогоо түлхүү яриад орон нутгийн түвшнийхийг орхиг дуулж, бүдгэрүүлдэг. Нөгөө талаар хоорон доо хутгалдаад ёстой нөгөө холион бантан гээч ч болох нь бий. Түүнээс болж сонгогчид будилж самуурах талтай.

Манай улсын Бундестаг (улсын хэмжээний)- ийн болон Бавари мужийн парламентын сонгууль ирэх жил болно. Энэ хоёрыг хамт хийх эсэх асуудлыг одоо ид ярьж байна. Хоёр сонгуулийг хамт явуулахын өөр нэг сөрөг талыг хэлэхгүй байж болохгүй. Юуны түрүүнд сонгогчдын сонгох эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Сонгогчид УИХ-д нэг, орон нутгийн сонгуульд өөр намыг дэмжих сонирхолтой байж болно. Ямар намыг улсын хэмжээнд, ямар улс төрийн хүчнийг орон нутгийн түвшинд илүү ажиллана гэж сонгогчид үзэж буйгаас энэ нь шалтгаална. Хэрэв сонгуулийг хамт явуул бал сонгогчдын энэ байр суурь хязгаарлагдана. Тодруулбал, энэ хүн орон нутгийн хэмжээ нд илүү ажиллаж чадна, нөгөө хүн нь ул сын хэм жээний бодлого тодорхойлоход илүү хувь нэ мэр оруулна гэж сонгогчид үздэг байж болно шүү дээ. Улсын хэмжээний болон орон нутгийн сонгуулийг хамт явуулбал энэ ялгаа сонгуулийн үр дүнд төдийлэн тодорхой харагдахаа болих талтай.

-Орон нутгийн сонгууль угтан хийж буй сурталчилгааг ажиглахад АН нь доороо”хөлтэй” болохоор давшиж, МАН нь байр сууриа хамгаалж, МАХН нь одоогийн УИХ-д олж авсан боломжоо бэхжүүлэх зорилго тавьж байх шиг байна. Тэгэхлээр дээрээ ч, доороо ч улс төрийн нэг хүчин эрх мэдлийг авах нь ямар сөрөг хийгээд эерэг үр дагавартай вэ? Доороо хөлгүй бол бодлогоо хэрэгжүүлэх боломж хомс болно гэж АН-ынхан яриад байгаа.

-Дээд, доод түвшинд хоёр өөр нам эрх мэдэлтэй байх нь мөн л эерэг, сөрөг талтай. Сөрөг тал нь хийсэн ажлаа булаацалдах уршигт үр дагавартай байдаг. Нэг жи шээ хэлье. Болгар улсад Засгийн газрыг нь Социалист нам тэргүүлж байна. Гэтэл нийслэл Софи хотынх нь эрхийг Консерватив ардчилсан нам барьж буй. Ингээд метро барих гэтэл Засгийн газар нь хангалттай мөнгө өгөөгүйгээс уг ажил үр дүнд хүрээгүй байх жишээтэй. Олон улсын анхаарлын төвд байдаг Венесуэл улсаар бас жишээ авъя. Ерөнхийлөгч Уго Чавес нь Социалист намын хүн. Гэтэл орон нутгийн сонгуулийн зарим тойрогт нь Консерватив нам ялчихсан. Чавесын нам хөрөнгө мөнгө өгөхгүй мөртлөө Консерватив нам ард олны төлөө юм хийх чадваргүй байна гэсэн башир сурталчилгаа ашигласан.

Дээд, доод шатны сонгуулийг хамт явуулахын давуу тал нь сурталчилгааны үед намууд яралзтал өрсөлдөж ажилладаг. Дээрээс өгсөн нэг дохио зангаагаар ажиллахгүй, шат шатандаа тохирсон өөр өөр ажил хийнэ. Энэ нь тодорхой хөгжил дэвшил авчирдаг. Өрсөлд өөн ер нь аливааг урагш ахиулдаг шүү дээ. Эрх баригч намаас өөр улс төрийн хүчин ялж гарч ирэх магадлал өндөр болно. Манай улсын болон Францын туршлагаас харахад сайн сайн удирдагч орон нутгаас тодорч гарч ирдэг. Орон нутагт ажиллаж байж өөрийгөө хэн болохыг харуулдаг. Бодлогыг төрүүлэх эх үүсвэр нь орон нутгийн түвшинд байдаг. Иргэдэд ойр удир дагч эндээс л төрдөг. “Хөлтэй” болох тухайд гэвэл энэ нь сурталчилгаанд хэрэглэж буй гоё үг. Ийм үгээр ир гэдийн санал бодлыг өөр рүүгээ татаж болох ч эцсийн эцэст хөлөө толгой нь л жолооддог шүү дээ. Хөл биднийг хөдөлгөж байдаг ч хөлийг толгой удирддаг. Тиймээс манай намууд “бидний толгой түүнийхээс илүү” гэсэн агуул гатай сурталчилгаа хийж байсан удаатай.

-Орон нутгийн сонгуульд намууд ер нь ямар оролцоотой байх нь зөв бол? Орон нутгийнхаа удирдлагыг сонгох эрх мэдлийг тэндхийн иргэдэд түлхүү олгох нь зүйтэй бус уу?

-Тухайн нам өөрийгөө аль түвшнийх гэж үзэж байгаа хийгээд сонгуульд ямар зорилго тавьж оролцож буйгаас шалтгаална. Манайд л гэхэд Бундестагийн сонгуульд сайн оролцдог хэрнээ орон нутагт “явдаггүй” нам бий. На мууд ерөөс аль түвшинд бодлогоо хэрэгжүүлдгээ рээ мэргэшдэг л дээ. Танайд чухам ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Германд бол Чөлөөт ардчилсан нам орон нутагт сайн бод лого явуулж, тэндээс дэмжлэг их хүлээдэг. Тэгээд орон нутгаас авсан дэмжлэгээрээ Холбоо ны түвшинд гарч ирсэн. Орон нутгийн улс төр нь улсын хэмжээний улс төрд бэлтгэх бааз суурь болж өгдөг. Шууд, дээрээс сайн удирдагч төрөх нь ховор.

-Манайд бол таны хэлж буйн яг эсрэг байдаг. Дээд түвшинд гологдсон улстөрчид доош гулсан орон нутагт өрсөлдөнө. УИХын гишүүн байсан зарим хүн энэ жилийн парламентын сонгуульд оролцолгүй аймгийн Засаг даргын суудалд санаархаж байх жишээтэй.

-Энэ бол орон нутгийн түвшинг, тэндхийн ард олныг хүндэтгэхгүй байгаагийн илрэл. Ардчилсан засаглалын эхлэх цэг нь орон ну таг гэж манай Үндсэн хуульд байдаг юм. Орон нутаг чинь хогийн сав биш шүү дээ. Дээд шатанд гологд сон хүмүүс сүмд очих нь зөв.

-Нэг хүн хууль тогтоох байгууллагад ули ран сонгогдоод байх нь хэвийн явдал уу, эсвэл гаж үзэгдэл үү? Манайд бол 4-5 удаа сонгогдсон хүнээс залхах маягтай хандахаас гадна нас нь нэлээд ахисан хүнийг “зөнөсөн” гэж ад үзэх нь холгүй байх шиг байдаг.

-Энэ чинь сонгогчдын л мэдлийн хэрэг. Тухайн хүнийг сонгогчид сонгоод л байвал дэмжээд л байна гэсэн үг. Түүнд итгэл хүлээлгээд л байгаа хэрэг. Ажлыг нь үнэлээд л байгаа нь тэр. Манайд найман удаа парламентын гишүүнээр сонгогдсон, 32 жил энэ албыг хаш сан хүн бий. Түүнд ямар нэг давуу эрх эд лүүлдэггүй. Сонгуульд бусадтайгаа ижил гараанаас оролцдог. Тэгэхдээ ийм хүн үнэндээ олон биш. Ер нь тухайн хүнийг яваасай гэж олон тү мэн хүсэхээс өмнө өөрөө явчихвал уг нь нэр хүндтэй л дээ.

-Парламентын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байхад манайхан тийм ч таатай биш ханддаг. Одоогийн Ерөнхийлөгч ч ийм байр суурьтайгаа илэрхийлж байсан. Тэгэхдээ одоогийн олонхийг бүрдүүлэгчид сайд нараа бараг бүгдийг нь дотроосоо л сонгож орхисон.

-Парламентын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байхыг манай улсад буруутгаж байсан тохиолдлыг би санахгүй байна. Хууль тогтоогчийн хувьд ард түмнийхээ төлөө товчлуур дарна, Засгийн газрын гишүүний хувьд Парламентаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Аль алийг нь ард олны хоо тусын тулд хийж буй юм.

-Эцэст нь Таны эрхэлж буй ажилтай чинь холбоотой нэг асуулт тавья. Танай ХаннсЗайделын санг дэлхийн 70 гаруй оронд 90 гаруй төсөл хэрэгжүүлдэг гэж сонссон. Манай улсын эдийн засгийн нэг гол салбар нь хөдөө аж ахуй. Энэ салбарт танай сан төсөл хэрэгжүүлэх боломж бий болов уу?

-Онолын хувьд бололгүй яах вэ. 20-иод жилийн өмнөөс Латин-Америк, Африкийн зарим оронд фермерийн аж ахуй, Хятадад орон нутгийг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. Одоо бол ийм чиглэлийн ажилд Германы Хамтын ажиллагааны нийгэмлэг түлхүү дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна. Тэднийх мэргэшсэн боловсон хүчинтэй болсон. Тиймээс манай сан нийгмийн салбарт дэмжлэг үзүүлэх бодлого баримталдаг.

Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)