“Дэрэн” клуб шинэ дасгалжуулагчаа хүлээж авлаа

Монголын хөлбөмбөгийн “Дэрэн” клубийнхэн Португал улсын хөлбөмбөгийн дасгалжуулагч Паула Силвагийн удирдлагад бэлтгэл базаах боллоо. Тэрбээр 1972 оны тавдугаар сард тус улсын Лисбон хотод төрсөн бөгөөд хөлбөмбөгийн дасгалжуулагчийн замналаа 2008 оноос эхэлсэн байна. Дасгалжуулагчийн замналаа ХБНГУ-ын “Vfb Stuttgart” хүүхдийн академиас эхэлсэн аж.

Үүний дараагаар Англи, Португал, Герман, Австри, Коста-Рика, Зимбабве, Замби, Нигери, Хятад зэрэг оронд дасгалжуулагч хийж байв. Манайд ирэхээсээ өмнө Хятад улсын “Xiapu Fc” багийг дасгалжуулжээ.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)