ДЭМБ Covid-19 халдварын тархалт эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад хурдацтай явагдаж байгаад санаа зовж байна


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адхан Гебрейюсус шинэ коронавирусын халдвар эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад хурдацтай явагдаж байгаад санаа зовж буйгаа Пүрэв гарагт /2020.03./ Женев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “Одоогийн байдлаар цар тахлын хэмжээнд хүрээгүй байгаа ч аюулт өвчин эрүүл мэндийн тогтолцоо сул дорой орнуудад шилжиж, маш түгшүүртэй шинж тэмдэг илэрч байна. Гэхдээ энэ нь бид бууж өгөх ёстой үгсэн үг биш. Тиймээс энэ вирусийн эсрэг цогц тэр дундаа түрэмгий арга хэмжээ авцгаая” гэж тэрбээр хэлсэн байна.  Өнөөдрийн байдлаар ДЭМБ-ын мэдээлснээр Covid-19 халдвар дэлхийн 89 оронд тархаж, 98,088 хүн халдвар авч, 3356 хүн нас барсан бол 54191 хүн эдгэрсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)