ДЭМБ коронавирусийн гурав дахь давлаганы талаар сэрэмжлүүллээ



Хэрэв Европын орнууд яг одоо Ковид-19-ийн эсрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгохгүй бол 2021 оны эхээр тэдэнд коронавирусийн гурав дахь давлагаа заналхийлж байгааг ДЭМБ-ын тусгай элч Дэвид Набарро сэрэмжлүүлэв. Түүний хэлснээр Европ коронавирусийн эхний давлагааг хяналтдаа авч чадсан боловч хоёр дахь давлагаанаас сэргийлж чадаагүй юм. "Тэд зуны саруудад шаардлагатай бүтцийг бий болгох боломжийг алдсан" гэж Набарро тайлбарлав. Баруун Европын орнуудад маш “өндөр үнэ төлсөн” хатуу хорио цээрийн дэглэм тогтоохгүйгээр вирусийг хяналтдаа авах зорилготой тулгарч байгааг тэрээр онцолсон байна. Өмнө нь ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн аравдугаар сард коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо цар тахлын эхний зургаан сарын үзүүлэлтээс давсан гэж мэдэгдсэн юм. "Европ, Хойд Америк даяар эмнэлэгүүд, эрчимт эмчилгээний тасагууд дүүрсээр байна" гэж тэрбээр хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)