Дэмбээ мюзиклд мөнхөрнө

 Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн багш, оюутнууд ардын аялгат тоглоом дэмбээгээр мюзикл хийхээр бэлтгэж байна. Дэмбээ нь монголчуудын дунд өргөн дэлгэрсэн наадмын нэг төрөл бөгөөд ардын язгуур урлагийн томоохон төрөл юм.

Монголд арав гаруй төрлийн дэмбээ байсан нь өдгөө мартагдаад байгаа. Ардын язгуур урлагийн өвөрмөц нэгэн төрлийг сэргээж, залууст сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон уран бүтээлчид шинэ бүтээлээ ирэх арваннэгдүгээр сард аймгийнхаа үзэгчдэд толилуулах аж.

Х.АМИНА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)