Дэлхий дахинд 2020 онд болох үйл явдлууд

Шинэ 2020 он АНУ, Тайвань, Иран, Израил, БНСУ, Хонконгийн сонгуулийн жил бол Токиогийн олимп, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын томоохон үйл явдал болно. Мөн Японд атомын бөмбөг хаяснаас хойш 75 жил өнгөрч байна.

НЭГДҮГЭЭР САР

1. Борис Жонсон сонгуульд ялж, өнгөрсөн онд хоёр ч удаа хугацаа хойшлуулсны дараа Британи 47 жилийн дараа энэ сарын 31-нд Европын Холбооноос гарна.

2. Хятадын талаар хатуу байр суурь баримталдаг Цай Инь-вэнь Тайванийн Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө хоёр дахь удаагаа өрсөлдөнө.

ХОЁРДУГААР САР

3. Шашны дээд тэргүүн, Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч багтсан, Үндсэн хуулийн зөвлөлийн 12 гишүүний хяналтад байдаг парламентын 11 дэх удаагийн сонгууль нь Иранд болно. Эдгээр гишүүний шалгуураар нэр дэвшигчид бүгд дамждаг.

4. Америкийн кино урлаг, шинжлэх ухааны академийн “Оскар” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотод болно.

5. Хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүмүүс дөрвөн жил хүлээдэг өндөр жил 2020 онд тохиож байна.

ГУРАВДУГААР САР

6. Цагаан ордны төлөөх өрсөлдөөний супер мягмар гараг гэж нэрлэсэн гуравдугаар сарын 3-нд 14 муж улсын сонгогчид Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнийхээ төлөө санал өгнө.

7. Эрх баригч намын удирдагчид нь эвслийн Засгийн газар байгуулж чадалгүй бүтэн жил өнгөрснөөс хойших нэг жилийн хугацаанд бүх нийтийн гурав дахь сонгууль Израилд болно.

8. Балба улс нэг эвэрт хирсээ тоолно. Үүнээс өмнө 2015 онд тоолоход эл амьтны тоо толгой 654 байжээ.

ДӨРӨВДҮГЭЭР САР

9. Эдийн засгийн сулралтай тэмцэж буй БНСУ-д парламентын сонгууль болно.

10. Жеймс Бондын тухай цуврал киноны сүүлчийнх хэмээн зарласан “No time to die” киноны нээлт болно. Гол дүрийг Дэниел Крэйг бүтээжээ.

11. Зураач Кристо Францын нийслэлийн Ёслолын хаалгыг 25 мянган ам метр хөх даавуугаар орооно.

ТАВДУГААР САР

12. Дэлхийн зөгийн өдрөөр мөхлийн ирмэгт хүрсэн тоос хүртээгчийг аврахад олны анхаарлыг хандуулах гэнэ. Манай гаргийн хүнсний үйлдвэрлэлийн гуравны нэг нь зөгийнөөс хамааралтай.

13. Дууны “Евровидение” тэмцээн Роттердамд болно. Энэ нь 1975 оноос хойш Нидерландад товлосон анхны арга хэмжээ юм.

14. Канны кино их наадам нээлт болно. Энэ удаа уг үйл явдалд үлэмж өөрчлөлт оруулжээ.

ЗУРГАДУГААР САР

15. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Евро- 2020” тэмцээн анх удаа тус тивийн 12 хотод болно.

16. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их-7”-гийн Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцоно. Тэд хамгийн тулгамдсан асуудал болсон дэлхийн эдийн засгийн байдлыг хэлэлцэх юм.

17. НҮБ-ын дүрмийг баталсны 75 жилийн ойг тэмдэглэнэ.

ДОЛДУГААР САР

18. Токио-2020 нь олимпын наадам болно. Эл наадмын үеэр спортын 33 төрөлд 11 мянга гаруй тамирчин оролцох нь.

19. Европ, Оросын хамтарсан “ExoMars” станц хөөргөж, түүхэнд анх удаа Улаан нүдэн гаргийн дотоод бүтцийг судлахаар төлөвлөжээ.

20. АНУ-ын Висконсин муж улсын Милуоки хотод болох Ардчилсан намын их хурлаар арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгоно.

НАЙМДУГААР САР

20. Японд 75 жилийн өмнө атомын хоёр дэлбэрэлт болсноор дэлхийн II дайн дууссан ч олон нийтэд түгшүүр төрсөн.

21. Токиогийн паралимпийн наадам эхэлнэ.

22. АНУ-ын Умард Каролина муж улсын Шарлотта хотод болох Бүгд найрамдах намын үндэсний их хурлаар одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампад сонгуульд оролцох эрх олгоно.

ЕСДҮГЭЭР САР

23. Бээжингийн талыг баримталдаг улс төрийн бүлгүүд давамгайлдаг, 70 суудал бүхий Хууль тогтоох зөвлөлөө хонконгчууд сонгохоор төлөвлөжээ.

24. Английн худалдааны “Мэйфлауэр” усан онгоц 400 жилийн өмнө аялалд гарсан бөгөөд Хойд Америк дахь британичуудын анхны суурингийн оршин суугчдыг хүргэсэн гэдэг.

25. Таван тивд 10 цаг үргэлжлэх “Global goal live” концерт 2030 он гэхэд ядуурлыг арилгах НҮБ-ын зорилгыг дэмжих зорилготой.

АРАВДУГААР САР

26. Бүх цаг үеийн агуу гитарчин хэмээн “Time” сэтгүүлээс тодорхойлсон Жими Хендрикс нас нөгчсөнөөс хойш 50 жил өнгөрснийг гитарчид болон рок хөгжим сонирхогчид тэмдэглэнэ.

27. Дэлхийн 180 улс бараа, бүтээгдэхүүнээ дэлгэх “Expo 2020” үзэсгэлэн Саудын Арабын Дубай хотод болно.

28. Өмнөд Америк, Испани, Португалын удирдагчид Андоррын Гүнт Улсад болох Европ, Латин Америк дахь испани, португал хэлтэй орнуудын дээд хэмжээний 27 дугаар уулзалтад оролцох нь.

АРВАННЭГДҮГЭЭР САР

29. АНУ-ын Ерөнхийлөгчийн болон Конгрессын сонгуулийг товложээ.

30. Саудын Араб “Их-20”-ийн удирдагчдыг хүлээн авна. Тэд хүний эрхийн салбарын байдлыг дуулианы дараа намжаах асуудлыг хэлэлцэх юм.

31. Каннабисыг хуулиар зөвшөөрөх, эсэх талаар Шинэ Зеланд бүх нийтийн санал асуулга явуулна.

АРВАНХОЁРДУГААР САР

32. Нарны бүтэн хиртэлтийг Чили, Аргентинаас харах боломжтой.

33. Японы “Hayabusa-2” хөлөг дэлхийд сүүлт одны дээж авчрах даалгавартай аж.

34. Людвиг ван Бетховены мэндэлсний 250 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)