Дэлхийн 200 орчим яруу найрагч Монголд чуулна

Дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох "Дэлхийн яруу найргийн өдрүүд"-ийг 2017 оны наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа зохион байгуулах гэж байна. "Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль" уриан дор болж буй Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурлаар дараах арга хэмжээг зохионо. 

Найман сарын 17-нд:

 Яруу найрагчдын 37-р их хурлаар төрийн ордонд үргэлжлүүлээд бичиг соёлын болон гадаадын ном зохиолын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд болно.

Найман сарын 18-нд:

"Данзанравжаа" олон улсын яруу найргийн наадам Явуухулангийн цэцэрлэгт болон Дорноговь аймгийн хамрын хийдэд болно.

Найман сарын 19,20-нд:

Бичиг соёлын болон гадаадын ном зохиолын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд , олон улсын яруу найрагчдын уншлагууд дөрвөн музейд тус тус зохион байгуулагдана.

Найман сарын 22-нд:

Хүүхдийн номын ордонд ном хандивлах өдөрлөг.

Энэ арга хэмжээнд дэлхийн нэртэй зохиолч, яруу найрагчид уран бүтээлчид оролцож байгаа нь манай орны хувьд зохиолч , яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах, дэлхийн оюун санааны зах зээлд өрсөлдөх сайхан боломжийг нээж өгч байна.

Хүрэлцэн ирсэн зочдоос дурдвал: 

Японы Хайкугийн холбооны ерөнхийлөгч Баняа Нацуши, Норвегийн Вангийн яруу найрагч “поэт лауреат”, “хүлэг баатар” цолтой нэрт яруу найрагч Кнут Өдигард,

Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөөгийн соён гэгээрүүлэгч, Кафкагийн шагналт Тайваний яруу найрагч Юй Си, Казахстан улсын төрийн шагналт, суут яруу найрагч Улугбек Оразбайулы Есдаулет, Унгарын Ерөнхий сайдын зөвлөх, нэрт яруу найрагч Гиза Чекс зэрэг алдарт суутнууд ирнэ.

Филлипиний нэрт соёлын зүтгэлтэн, Фукуокагийн Азийн соёлын шагналт нэрт кино найруулагч, уугуул соёлоо тээгчдийн олон улсын форумын ерөнхийлөгч Кидлэт Тахимик, Олон улсын Пен байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Солонгосын Пенийн ерөнхийлөгч, яруу найрагч Ли Гилвон,

Европын яруу найргийн Академийн удирдах зөвлөлийн гишүүн, Унгарын поэт лауреат, нэрт яруу найрагч хэвлэн нийтлэгч Иштван Турцы,АНУ-ын “Чивителла Райнери” сангийн ерөнхий захирал, зураач, соёлын менежер Дана Прескот,Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийлөгч, Францын яруу найрагч Маурус Ян,Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхий нарийн бичгийн дарга Мария Эйжина Соберанис, Бүх Хятадын Жунлогийн уран зохиолын тэргүүн шагналт, БНХАУ-ын тэргүүн дэсийн яруу найрагч Сарантуяа, Японы Хайкугийн холбооны ерөнхийлөгч Баняа Нацуши, Чехийн Үндэсний номын сангийн захирал, Чех Пенгийн ерөнхийлөгч яруу найрагч Жири Дедесик зэрэг алдартай хүмүүс ирсэн. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)