Дэлхийн өвийн хөдөлгөөнт сургалтыг Увс аймагт зохион байгууллаа


ЮНЕСКО-гийн Оролцооны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн таван газар нутагт Дэлхийн өвийн хөдөлгөөнт сургалтыг Увс аймгийн Улаангом, Тариалан, Түргэн сумдад сургалт зохион байгууллаа. 
Дэлхийн өв-Увс нуурын ай сав газар нь манай улсын анхны дэлхийн өв бөгөөд 2003 онд хуралдсан Дэлхийн өвийн хорооны 27 дугаар ээлжит чуулганаар байгалийн өвийн ангиллаар ОХУ-тай хамтран Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн юм. Сургалтын үеэр Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Насанбат, Увс нуурын ай савын УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уг сургалтад тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хилийн цэргийн 0245-р анги, Цагдаагийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, соёл, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд, сумын удирдлагууд болон сургууль, номын сан, музей гэх мэт орон нутгийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.
Дэлхийн өвийн сургалтыг БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Байгаль хамгааллын судалгаа хөгжлийн төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөгчид удирдан чиглүүлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)