“Дэлхийн шилдэг киноны дуу” үзэгчдэд дахин хүрнэ

 “Баянмонгол” чуулга өнгөрсөн сарын 15-нд “Дэлхийн шилдэг киноны дуу” тоглолтоор Улсын филармонид намар цагийн нээлтээ хийсэн. Сэтгэлд дотно хөгжмийг олны танил дуучдын түрлэгтэй хоршуулсан нь үзэгчдийн таашаалд нийцэж уран бүтээлчдэд тоглолтыг дахиулах хүсэлт тавьсан гэнэ.

“Унаган багын аашаараа, Уулын гөрөөс шиг омголон явлаа...” хэмээн “Мартагдашгүй намар”-ыг дуучин Ж.Алтанцэцэг сануулж, “Нүгэл буян”, “Энэ хүүхнүүд үү” киноны дууг Д.Бурмаа уянгалуулан, “Баянмонгол” чуулгын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганбатын найруулгаар “Кавказад болсон явдал”, “Ийм нэгэн явдал” киноны хөгжмийг сонсгосон “Дэлхийн шилдэг киноны дуу” тоглолтыг энэ сарын 11-нд дахин үзэх боломжтой болжээ.


Ж.СЭЛЭНГЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)