Дэлхийн хөлбөмбөгийн од Неймар хүчингийн хэрэгт холбогджээ

Бразилын хөлбөмбөгийн шигшээ баг болон “Пари Сен Жермен”-ийн довтлогч Неймар хүчингийн хэрэгт холбогдон доод тал нь таван жил шоронд хоригдох ял сонсож магадгүй болоод байгаа аж. Өмнө нь “Associated Press” агентлагийн мэдээлснээр хүчингийн гэх хэрэг болсноос нэг сарын дараа тамирчны эсрэг хэрэг өдүүлжээ. Хохирогч эмэгтэй хөлбөмбөгчинтэй инстаграмм хуудсаар танилцаж, хэдэн удаа мессежээр харилцсаны дараа Парис хотын нэгэн зочид буудалд уулзсан аж. Ингэхдээ бүсгүйн замын зардал, зочид буудлын өрөөний хөлсийг Неймар төлсөн байна. Хохирогчийн мэдүүлснээр Неймар болзоонд “согтуу” ирсэн бөгөөд удалгүй гэнэт түрэмгий хэрцгий авир гарган эмэгтэйг хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсон аж. Энэ үйл явдлын дараа эмэгтэй Парис хотод хоёр өдөр болсон ч сэтгэл санааны цочролд орсон тул хуулийн байгууллагад хандаагүй гэнэ. Сэтгэл зүйн байдал нь сарын дараа тогтворжсон тул Бразилын цагдаагийн газар хандсан байна. Неймар өөрийгөө буруугүй гэж мэдэгдээд үүнийгээ батлахын тулд хохирогч эмэгтэйтэй харилцсан мессежүүдийг инстаграмм хуудсандаа нийтэлснийг Германы N-TV суваг нэвтрүүлсэн байна. Уг харилцсан мессеж болон зургууд нь эротик гэхэд зөөлдөхөөр өнгө аястай байжээ. Шинэ танилууд уулзаж учирсныхаа дараа WhatsApp-аар  харилцаж байсан тухай тамирчин эр ярьжээ. Неймарын эцэг түүнийг хүүг "зохиомол хэрэгт холбогдуулж, мөнгө салгах үйл ажиллагаа явуулж байна"  хэмээн мэдэгджээ. Өнөөдөр Неймарыг Бразилиа хотын шүүх мэдүүлэг авахаар дуудсан байна. Хэрэв Неймарын буруутай нь тогтоогдвол тэрээр доод тал нь таван жил шоронд хоригдох ялаар шийтгүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)