Дэлхийн хошой аварга С.Батцэцэг өнөөдөр барилдана

Риогийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг-д медалийн эзэд тодорно. Бидний гол найдвар Гавьяат тамирчин С.Батцэцэг өнөөдөр барилдаанаа хийнэ. Манай аварга эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах даваанд Нигерийн Б.Оборудудутай оноолт таарчээ. Түүнийг ялбал ДАШТ-ий хоёр мөнгө, хоёр хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнтэй таарах магадлалтай. 

Манай нөгөө бөх Э.Сумъяа эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах даваанд Польшийн К.Катаринатай хүч үзнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)