Дэлхийн хамгийн хөгшин цуврал алуурчин

Альберт Фиш тохитой томоотой америк гэр бүлд 1870 онд төржээ. Түүнийг төрөхөд нь Хамильтон гэж нэрлэсэн боловч хожим тэрбээр энэ нэрээ сольсон юм. Хамильтоны гэрийнхэнд нэг асуудал байжээ. Учир нь тэднийхэн бараг бүгдээрээ сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байв. Мэдээж, энэ нь Хамильтоны цаашдын амьдралд нөлөөлсөн нь дамжиггүй. Түүний бага нас “Гэгээн Жон”-ын сургуулийн дотуур байранд өнгөрчээ. Чухамхүү тэнд байхдаа Хамильтон анх өөрийнхөө биеийг өвтгөж мөн бусдын өвдөлтийг харж таашаал авч үзсэн аж. Тэрбээр насанд хүрмэгцээ Нью-Йорк руу явж, өөрт нь огт таалагддаггүй байсан Хамильтон нэрээ Альбер болгожээ. Удалгүй Фиш нэгэн бүсгүйтэй гэрлэн 6 хүүхэдтэй болсон байна. Тэрбээр амьдралдаа хоёр удаа гэрлэсэн ч анхны эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй аж. Хоёр дахь удаагийн гэрлэлт нь ердөө долоохон хоногийн настай байсан юм. Ташрамд хэлэхэд тэрбээр сайн хань, сайн эцэг гэж тооцогддог байсан нь хачирхалтай.

1924 оны долоон сарын 14-нд найман настай Фрэнсис Макдоннел гэдэг жаалхүү алга болжээ. Тоглоомын талбайгаас жаалхүүг нэгэн туранхай саарал сахалтай хүн дагуулаад явахыг найз нар нь харсан байв. Хүүг тэр өдөртөө л ойролцоох ойн төгөлд асар ихээр зодуулж эцэст нь өмдний татуургаар боож алуулсан байдалтай олжээ. Цагдаагийн газар “Саарал хүн ” гэсэн нууц нэртэй эрэн сурвалжлах ажиллагааг эхэлсэн байна. Гэвч энэхүү ажиллагааг нь эхнээсээ л буруу замаар будаа тээжээ. Тэр үед иймэрхүү гэмт хэрэг бараг гардаггүй байв. Тийм болохоор тэдгээрийг илрүүлэх тогтсон арга барил, туршлага үгүй тул эрэн сурвалжлах ажил ямар нэгэн үр дүнд хүрэлгүй хэсэг хугацааны дараа хаагдахад хүрчээ. 1927 оны хоёрдугаар сарын 11-нд дөрвөн настай Билли Гафни хүү ор сураггүй алга болов. Энэ удаа ердөө ганц гэрч л байсан бөгөөд тэр нь гуравхан настай мөн л Билли нэртэй хүү байв. Гэрч хүү цагдаагийнханд мэдүүлэхдээ Гафнийг “буги-хүн” хулгайлсан,тэгэхдээ тэр аймаар биш байсан харин ч сонирхолтой, тэр байтугай сахлаараа оролдохыг зөвшөөрсөн гэжээ. Хүүгийн яриагаар бол тэр хүн өндөр туранхай өтгөн үстэй өвгөн байсан гэнэ. Уншигч та дээрх хоёр хүүхдийн хулгайг харьцуулж ажсан байлгүй. Даанч тэр үеийн цагдаагийн ажилтнууд туршлага дутуугийн улмаас энэ хэргийг огт өөр талаас нь харжээ. Жаалхүү олдоогүй тул хэрэг илрээгүй хэргийн тоонд оров. Жил гаруй хугацаа өнгөрсний дараа тодруулбал 1928 оны зургадугаар сарын 3нд бас нэг хүүхэд алга болсон байна. Магадгүй энэ хамгийн аймаар нь байх. Эдвард Бадд хэмээх арван долоон настай хүү сонинд туслах ажилтан авна гэсэн зар тавьжээ. Тэрхүү зараар тэдний гэрт туранхай саарал сахалтай Фрэнк Говард гэгч өндөр өвгөн ирсэн байна. Цэвэрч нямбай эелдэг зантай өвгөн Баддын гэр бүлийнхэнд их таалагдсан гэдэг. Дараачийн удаа өвгөн ирэхдээ Баддын бага охин арван настай Грейстэй танилцжээ.Тэгээд өвгөн бяцхан охиныг нэгэн баярт авч явахыг эцэг эхээс нь гуйжээ. Тэнд нэг найзынх нь зээгийн төрсөн өдөр болох бөгөөд олон хүүхдүүд цугларна гэж ярьсан байна. Охин ч энэ сургаар хөөрөн эцэг эхээ зөвшөөрөхийг шалж гарсан байна. Ээж аав нь хэсэг тээнэгэлзсэний эцэст зөвшөөрснөөр амьдралдаа хамгийн аймшигтай алдаагаа хийсэн байна. Мэдээж Грейс ямар ч Фрэнк Гордонтой биш харин Альберт Фишын гараас хөтлөн явсан бөгөөд хэзээ ч эргэж ирээгүй билээ. Сандарсан эцэг эх нь хууль дүрмийн дагуу хүлээх ёстой хоёр хоногоо ч гүйцээлгүй цагдаагийн газар алга болсон охиныхоо талаар мэдэгджээ. Цагдаагийн ажилтнууд тэр дороо эрэлд гаран ямар ч Фрэнк Гордон гэгч хүн байхгүйг тогтоосон аж. Эрэн сурвалжлах ажил шуурхай эхэлсэн шигээ хэдхэн сарын дараа дууссан байна. Тэд охиныг алуулсан гэх үндэслэл олоогүй тул хэргийг хаасан юм. Хэрэв Фиш өөрөө өөрийгөө барьж өгөөгүй бол дээрх хэргүүд хэзээ ч илрэхгүй байж болох байлаа. Грейс хулгайлагдсанаас хойш бараг арван жилийн дараа охины эцэг эх нэгэн захидал авчээ. Тэр захидалд “Хүндэт хатагтай Бадд! Миний найз усан цэрэг бөгөөд “Такома” усан онгоцоор Сан-Францискогоос Хонконг орохоор явсан юм. Тэрбээр Хонконгт өөр нэг усан цэрэгтэй архи ууж байгаад усан онгоцноосоо хоцорчихжээ. Тэр үед Хятад орон тэр чигтээ өлсгөлөнд автаад байжээ. Хүнсэнд бүх л төрлийн махыг ашиглаж байсны зэрэгцээ тэр нь маш өндөр үнэтэй байсан гэдэг. Өлсгөлөнгийн үхлээс том хүүхдүүдээ аврахын тулд хүмүүс арван наснаас бага хүүхдүүдээ зардаг байж. Тэр хүүхдүүд идшинд явдаг байсан юм. Аль ч дэлгүүрт таныг хүсвэл эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхдийн гол махыг худалддаг байв. Хүүхдийн хамгийн амттай хэсэг нь өгзөг бөгөөд хамгийн их үнэ хүрдэг гэнэ. Миний найзад хүний мах ихээр таалагдаад зогсохгүй хэсэг хугацааны дараа Нью-Йоркод эргэж ирээд долоо бас арван нэгэн настай хоёр бандийг хулгайлсан байна. Тэрбээр тэднийг хотын захад байдаг байшингийнхаа бие засах газар нууж байгаад алж, махыг нь идсэн гэнэ лээ. Удалгүй нөгөө бандийг ч мөн ялгаагүй дээрх маягаар эд бад хийсэн билээ. Тэр үед би Зүүн гудамжны 409 тоотод амьдарч байсан юм. Найз маань надад хүний махны сайхан амттайг олон удаа шагшин магтсан болохоор би ч бас амсаж үзмээр санагдсан билээ. Тэгээд би 1928 оны зургаа дугаар сарын 3-нд танай гэрт очин Грейстэй танилцсан юм. Би түүнийг нэгэн баярт хамт явахыг санал болгоход та нар зөвшөөрсөн. Би урьтаж бэлдсэн байшинд түүнийг авчраад гадаа цэцэг түүгээд намайг хүлээж бай гэж хэлээд өөрөө дотогшоо орж хамаг хувцсаа тайлсан. Учир нь би хэрэв хийх гэсэн зүйлээ хийвэл хувцсаа нил цус болгоно гэдгийг ойлгож байсан юм. Бэлэн болонгуутаа охиныг дуудан өөрөө хаалганы араар нуугдсан. Тэр байшинд орж ирээд чармай шалдан намайг харангуутаа орилоод зугтах гэж оролдсон юм. Би түүнийг барьж авахад тэрбээр намайг хазан хөлөөрөө өшигчиж байсан билээ. Тиймээс би түүнийг багалзуурдаж алсан юм. Дараа нь түүний зөөлөн махыг шарагч шүүгээндээ шарж идсэн. Ямар сайхан амттай байсан гэж санана. Түүний махаар би есөн хоног хооллосон. Харин би түүнтэй секс хийгээгүй шүү. Уг нь болох л байсан. Охин онгоноороо үхсээн” гэж бичсэн байлаа. 

Охины эцэг эх хүнд цочролд орсон ч зарим газар, хүний нэр ус, үйл явдал зөрөөтэй байсан тул захианд бичсэн үйл явдалд бүрэн итгээгүй аж. Ер нь Фиш юмыг сайн санахгүй хольж хутгадаг байжээ. Харин энэ хэргийг мөрдөж байсан мөрдөн байцагч Уильям Кинг өөр бодолтой байлаа. Тэрбээр асар их өргөн цар хүрээтэй мөрдлөг явуулсан ч алуурчныг бараг тохиолдлоор барьсан гэдэг. Дээрх захидал “Нью-йорк хотын жолооч нарын хүмүүнлэгийн холбооны ” жижигхэн зургаан өнцөгт тэмдэгтэй дугтуйн дотор иржээ. Холбооны жижүүр уг дугтуйнуудаас хэдийг гэр лүүгээ авч явсан ч баруун дүүргийн 52-р гудамжны 200 тоотод орхисон гэж цагдаад мэдүүлсэн байна. Уг өрөөний эзэн авгай өрөөгөө хэд хоногийн өмнө гараад явчихсан Фишэд хөлслүүлдэгээ хэлжээ. Фишийн хүү нь эцэгтээ мөнгө гуйвалдаг байсан бөгөөд “дараагийн гуйвууллагыг өөр дээрээ хадгалж байгаач” гэж Фиш тэр авгайд захисан байв. Мөрдөгч Уильям Кинг Фишийг ирэхийг уйгагүй хүлээсээр нүүр тулан уулзжээ. Цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн боловч хаалган дээр ирээд мөрдөгч руу хоёр гартаа хутга барин дайрчээ. Мөрдөгч эр алуурчин өвгөнийг аюулгүй болгож чадалгүй яахав. Бруклин дүүргийн троллейбусны жолооч сэжигтэн Фишийн зургийг хараад 1927 оны хоёр дугаар сарын 11-нд алга болсон жаалхүүтэй хамт троллейбусонд сууж явсан хүн мөн болохыг таньжээ. Түүний ярьснаар бол Фиш ээжийгээ дуудан уйлагнах хүүг тайвшруулах гэж оролдож байснаа удалгүй хүүг хөтлөн буусан байна. Хүүгийнхээ үхлийн талаар мэдэх гэж Биллигийн ээж Фиштэй шоронд уулзжээ. Тэрбээр “Би түүнийг Райкер гудамжны эзэнгүй байшин авчраад хувцсыг нь тайлж , аманд нь алчуур чихэн, хөл гарыг нь хүлээд орхиод явсан. Маргааш нь үдээс хойш 2 цагийн орчим бурхны багаж \зодох зориулттай олон салаа сур\ -тай буцаж ирээд хүүгийн нүцгэн өгзгийг цус гартал зодсон. Тэгээд түүний нүдийг сохлоод, дараа нь чих хамрыг нь огтолж авсан. Удалгүй хүү үхчихсэн. Дараа нь 4 шуудайд хүүг мөчилж хийгээд цөөрөмд хаясан. Гэртээ би идэх махтай ирсэн. Түүний жижигхэн өгзгийг 25 минут хэртэй шарах шүүгээнд шараад дараа нь литр ус дээрээс нь нэмээд сонгино амтлагч хийгээд 2 цагийн дараа идэхэд ямар ч сайхан шарсан шувууны махнаас амттай байсан шүү. Түүний махыг би 4 хоногийн дотор идсэн.Харин боожгойгий нь даахгүй болохоор жорлонд хаячихсан” гэж өчжээ.Түүнийг эмчийн үзлэгт оруулахад хэвлийд нь 27 ширхэг зүү илэрсэн байна. Тэдгээрийг Фиш өөрөө гэдсэндээ шаасан бөгөөд хожим ярихдаа янз бүрээр өөрийгөө тарчлаан зовоож таашаал авдаг хэмээн тайлбарласан байна. Гэсэн хэдий ч Альберт Фишийг ухаан санаа эрүүл хэрэг хүлээх чадвартай гэж оношлон цахилгаанаар цохиулж цаазаар авах ял оноосон юм. Фиш өөрийнхөө ялыг сонсоод “Цахилгаанд цохиулж үхэх ямар байдаг бол. Их сонин байна шүү” гэж хэлсэн гэдэг. Ингээд 1936 оны нэгдүгээр сарын 16-нд гэмт хэргийн түүхэнд хамгийн хөгшин цуврал алуурчны цаазыг гүйцэтгэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)