Дэлхийн хамгийн хүндэт хүнээр Нельсон Мандела тодорлоо

АНУ-ын “Reputation Institute” хэмээх судалгааны байгууллага дэлхийн хамгийн нэр хүндтэй, эрхэм хүнийг тодрууллаа. 25 орны 50 мянган хүний дунд явуулсан санал асуулгын дүнд ӨАБНУ-ын анхны Ерөнхийлөгч Нельсон Мандела хүндэт хүнээр шалгарчээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 78.5 хувь нь түүний төлөө саналаа өгсөн бол жагсаалтын хоёрдугаарт Швейцарийн теннисчин Роджер Федерер орж, тэрбумтан Билл Гейтс гуравдугаар байрт бичигдсэн байна. Харин АНУын Ерөнхийлөгч Барак Обама 14, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон 34, ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев 43 дугаар байрт орсон аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)