Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр нээлтээ хийв

Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр Швейцарьт байдаг Альпийн нурууны ойролцоох Зерматт хотод нээлтээ хийлээ. Энэ гүүрний нийт урт нь 494 метр бөгөөд Грабенгуферийн жалганаас 85 метрийн гүнд байдаг онцлогтой.

Хотын аялал жуулчалын байгууллагаас дэлхийн хамгийн урт дүүжин гүүр гэдгийг зарласан юм. Өмнө нь Австри улсад байдаг 110 метр урт дүүжин гүүр энэ дээд амжилтыг эзэмшиж байв.

Уг гүүрийг барихад 10 долоо хоног зарцуулсан бөгөөд төмөр тороосууд нь дангаараа 7257 кг жинтэй гэнэ. Мөн уг гүүрэн дээр уулчид болон аялагчдад зориулсан тусламжийн хайрцаг, түргэн тусламж дуудах яаралтай утас зэргийг байрлуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)