Дэлхийн хамгийн том сөнөөгч их бууны талаар

     Дэлхийн хамгийн том их бууг “Gustav Gun” гэж нэрлэдэг аж. 1941 онд Герман Улсын “Friedrich Krupp” их буу үйлдвэрлэгч “Gustav Gun”-ыг зохион бүтээжээ. “Gustav Gun” нь “Gustav Krupp von Bohlen” хэмээх гэр бүлийн нэрээр нэрлэгдсэн байна. Энэхүү их буу нь Францын хилийг бут цохих зорилготой “Adolf Hitler” -ийн шууд захиалгаар барьж байгуулагдсан стратегийн зэвсэг байжээ. 
Тусгай төмөр замтай,1344 тонн жинтэй, хушуу нь 800 мм диаметртэй энэхүү аварга бууг генералын удирдлаган дор 500 эрэгтэй хүний бүрэлдэхүүнтэй багаар удирдуулан ажиллуулдаг байжээ. 
     “Gustav ” нь 1.5 тонн жинтэй хоёр төрлийн сумтай. Утаагүй нунтгаар цэнэглэдэг томоохон дэлбэрэлт үүсгэх сум нь тав орчим тонн, битон цоологч сум нь найман тонн жинтэй, хана нэвтлэх үедээ 80 метр аялах чадвартай аж. Хонгионы урт есөн метр, гүн нь есөн метр байсан байна. Дэлбэрэгч сум нь секундэд 822 метрийн хурдтай, холын зайд 15 км, битон сум нь 18 км-ын зайд тусах чадвартай юм байна.

     Гэсэн хэдий ч “Gustav” их буун тусламжгүйгээр Франц 1940 онд унажээ. Тиймээс Германчууд шинэ бай эрэлхийлэх хэрэгтэй болсон байна. Генерал Франко “Gustav”-ыг Испанийн газрын хөрсөн дээрээс галлахыг хатуу хориглосноор Их Британийн эсрэг галлах төлөвлөгөө нь нурсан байна. Иймээс 1942 оны дөрөвдүгээр сард “Gustav”-ыг Зөвлөлт Холбоот Улсын хүнд бэхжүүлсэн Севастопол хотын гадна байршуулсан байна.
     “Gustav” болон бусад их буугаар зогсолтгүй гал нээсний эцэст Форт Сталин, Ленин болон Максим Горки хот сүйрэн нуржээ. Үүний дараахан 1944 онд германчууд энэхүү их буугаар Польшийн эсрэг галласнаар Варшав хотыг нурам болгожээ.
1939 онд Гитлер, Алфрэйд Круппэд гурван их буу зохион бүтээх даалгавар өгчээ. Харин Крупп анхны их буу буюу “Gustav”-ыг үнэ хөлсгүй хийж өгсөн ч хоёр дахь бууг долоон сая маркаар хийж өгсөн байна. Тэр бууны нэрийг “Дора” хэмээн нэрлэсэн нь уг их бууг зохион бүтээгч инжинерийн эхнэрийн нэр байжээ.
     1945 онд “Оберличтнау” хотын ойролцоо Оросын армийн эсрэг байлдаанд хоёр дахь их буу Дора нь германы инжинерүүдийг алмайруулж чаджээ. Үйлдвэрлэж дуусаагүй байсан гурав дахь их бууг Англичууд “Эссэн” хот руу дайран орохдоо сөнөөсөн байна. Мөн 1945 оны зун АНУ-ын арми “Gustav”-ыг олзлон авснаар удалгүй өөдөс болгон хувааж домогт “Gustav” их бууны өгүүллэг ийнхүү төгссөн байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)