Дэлхийн хамгийн супер камертай Huawei P30 цувралын гар утаснууд Монголд албан ёсны нээлтээ хийлээ

Ухаалаг гар утасны зах зээлд шинэ шинэ ололт, технологийн дэвшлийг авчирсан Huawei P30 цувралын загваруудын албан ёсны танилцуулга, нээлтийн арга хэмжээ Монголд дөрөвдүгээр сарын 27-ны бямба гарагт боллоо. Шангрила зочид буудалд болсон нээлтийн арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Монголконтент” ХХК ажилласан юм.

Мөн өдрөөс эхлэн Нuawei P30, Р30Lite-нууд нь Huawei брэндийн албан ёсны дистрибьютер Mobicom, Skytel, Unitel, Технозон, Coларстар ХХК-ийн салбаруудаар худалдаалж эхэлснийг зарлав.

“Гэрэл зургийн түүхийг шинэчилнэ” уриатай Huawei Р30 цувралын камер бусдаас гоц онцгой. Хэрэглэгчид ухаалаг гар утас худалдан авахдаа хамгийн түрүүнд камерт ач холбогдол өгдөг бөгөөд Huawei ч үүнд гол хөрөнгө оруулалт, инновацийг шингээсэн бөгөөд үүгээрээ дэлхийн хамгийн супер камертай гар утас болж чадсаныг нээлтийн ёслолд ирсэн зочид болон арга хэмжээг шууд үзсэн онлайн хэрэглэгчдэдээ онцлон хүргэсэн билээ.
Huawei хэрэглэгчийн бизнес групп нь 2019 оны нэгдүгээр улирлын тайлан мэдээгээр дэлхий даяар 59 сая ширхэг гар утас худалдаалсан бөгөөд энэ амжилтаараа өнгөрсөн оны мөн үеийнхээс бизнесийн өсөлт нь 51 хувьд хүрч, дэлхийн гар утасны зах зээлд хоёрдугаарт эрэмбэлэгдэх гол тоглогч болжээ.

Пэн Дэ: HUAWEI жилд дунджаар 15 тэрбум долларыг бүтээгдэхүүн хөгжүүлэх судалгаа шинжилгээ, инновацид зориулдаг

“Huawei-гийн зах зээл эрчимтэй тэлж байна. Бид 2018 онд дэлхий даяар 200 сая ширхэг ухаалаг утсыг хэрэглэгчдэд хүргэсэн. Энэ амжилт нь хэрэглэгчдийн хэрэглээний хөгжлөөс гадна Huawei-гийн зүгээс өөрийн бүтээгдэхүүнд зориулсан өндөр чанартай технологи болон инновацийн хөрөнгө оруулалттай шууд холбоотой. Бид жилд дунджаар нийт орлогынхоо 14 хувь буюу 15 тэрбум долларыг бүтээгдэхүүн хөгжүүлэх судалгаа шинжилгээ, инновацид зориулдаг. Тиймээс Нuawei брэнд өдөр ирэх тусам өргөжин тэлж байна” хэмээн Нuawei-гийн Монгол дахь хэрэглэгчийн бизнес группийн төлөөлөгч Пэн Дэ /Peng De/ ёслолыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

С.Энхтуяа: HUAWEI Р30 сарны зургийг маш тод авч чаддаг цор ганц гар утас

Түүний дараа НUAWEI Монгол дахь Хэрэглэгчийн бизнес группийн борлуулалт хариуцсан захирал С.Энхтуяа Huawei Р30 цуврал гар утасны гайхамшигт давуу талуудыг зочдод танилцуулав. 

Нuawei Германы алдарт Leica компанитай хамтран P30 утасныхаа камерыг бүтээжээ. P30 ар талдаа 40 мегапикселийн өргөн, 16 мегапикселийн ультра өргөн, 8 мегапикселийн телефото гэсэн нийт төрлийн гурван линзтэй. Эдгээр линзүүдийн тусламжтайгаар Huawei P30 харанхуй орчинд маш чанартай зураг авдаг, аливаа биетийг 5 дахин ойртуулж авсан ч бүрсийдэггүй. Сарны зургийг маш тод авч чаддаг дэлхий дээрх цор ганц гар утас.
Мөн ухаалаг утас худалдан авахдаа хэрэглэгчийн хардаг бас нэг чухал шалгуур нь хүчин чадал. Хэрэглэгчид компьютер, таблет зэрэг дээр ашигладаг апп, тоглодог тоглоомоо утсандаа татахыг хүсдэг нь зохион бүтээгчдийг илүү хүчирхэг процессор, хурдтай ухаалаг утсыг үйлдвэрлэхэд хүргэсэн юм. Шинээр танилцуулсан Huawei P30 нь энэ үзүүлэлтээрээ одоогоор хамгийн шилдэгт тооцогдож буй, хиймэл оюун ухаантай Kirin 980 процессор болон 6GB шуурхай санах ойтой учир хэдэн ч тоглоом, апп нэгэн зэрэг ашиглахад гацах, халах зэрэг асуудал гарахгүйг үйлдвэрлэгчид баталгаажуулжээ. 

Zhou Yandan: Монголд Нuawei P30 загварын гар утас төсөөлснөөс 2-3 дахин их урьдчилсан захиалга авч, Монголын хэрэглэгчид нэг таатай хүлээн авсанд таатай байна

Нuawei Хэрэглэгчийн бизнес группийн Төв Азийн бүс хариуцсан Маркетингийн газрын захирал, хатагтай Zhou Yandan Нuawei P30 ухаалаг утасны захиалга, борлуулалтын талаар:

Бид Нuawei P30 цувралынхаа урьдчилсан захиалгыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн  үүрэн телефоны Mobicom, Skytel, Unitel, Соларстар, Технозон компаниудаар дамжуулан авч эхэлсэн ба Дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар захиалга дүүрч, Монголын зах зээлд төсөөлснөөс 2-3 дахин их захиалга авч, дахин нэмэлтээр утас захиалаад байна. Монголын хэрэглэгчид Нuawei P30 цувралын утнуудыг хэрэглэх хүлээлт маш өндөр байсан нь эндээс харагдлаа. 2018 оны гуравдугаар сард бид Р20 загварын утсаа танилцуулсан. Энэ жил РЗ0 цувралын захиалга Р20 загвараас гурав дахин их захиалга авлаа.

Нuawei Хэрэглэгчийн бизнес группийн Төв Азийн бүсийн оффис Казахстан улсад байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Казахстанд Р30 утас худалдаанд гарсан эхний гурав хоногтоо худалдаалагдаж дууссан. Ер нь дэлхий даяар нөөцийн хомсдолд орж байгаа.
Нuawei групп Р8 загварын утсаа гаргаснаас хойш буюу 2016 оноос хойү мэргэжлийн Leica-тай гурван жил хамтарч ажиллаж байна. Тиймээс “Гэрэл зургийг шинэчилнэ” уриатайгаар Р30 цувралынхаа камерын хажууд Leica-гийн логог байрдуулж өгсөн. Р30 утсаар усанд 1,5-2M гүнд  30 минутын турш зураг авах боломжтой, үүнээс гадна ч олон төрлийн онцгой технологийн дэвшлүүдийг өөртөө агуулсан. Тэр ч утгаараа хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг эрэлттэй бүтээглэхүүн болж борлуулалтаараа дэлхийн гар утасны зах зээлд 2-рт эрэмбэлэгдэж байна.

Аль ч цаг үед шинэ технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг анхлан хүртэгч, хэрэглэгч нь ихэвчлэн залуус байдаг. Нuawei-гийн танилцуулгад ирсэн зочид ч мэдээллийн технологи, дэд бүтэц, соёл урлаг зэрэг салбарт олны танил болсон эрхмүүд болон байв.


Залуус HUAWEI P30 ухаалаг утасны талаар юу хэлэв?

Дуучин Ука: Намайг сайхан харагдуулж, урамтай болгодог зүйл бол гар утас. Гар утасны камер. Huawei P30 утасны камер үнэхээр супер юм билээ. Мэргэжлийн Leica камертай учир маш холоос татдаг. Би гэрийнхээ цонхоор гадаа салхилж байгаа хүүхдүүдийнхээ зургийг авч, юу хийж байгааг нь маш тодоор харж чадаж байгаа учир утсандаа сэтгэл хангалуун байна. Мөн утсаа байнга ашигладаг учир цэнэг хурдан дуусдаг байсан. Huawei-гийн бас нэг том давуу тал нь цэнэгийг маш хурдан шахдаг. Би энэ арга хэмжээнд гарахынхаа өмнө 40 минут л цэнэглэсэн, одоо цэнэг 95 хувьтай байна.

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд: Би зураг авах маш дуртай. Одоо Huawei P30 Pro хэрэглэж байна. Huawei P30 Pro утас миний сонирхолд яв цав нийцэж байгаа.Huawei P30 Pro-гоор авсан зураг бүхэн сайхан гардаг тул цахим орчин дахь аккаунтуудаа хөтлөхөд урамтай байна. 

8 минутад 600 лайк цуглуулсан нэвтрүүлэгч Д.Одзаяа HUAWEI P30 утасны эзэн болов

Танилцуулгын ёслолын үеэр Huawei гар утсыг сурталчилж авахуулсан зургаа #HUAWEIMOBILEMONGOLIA, #Түүхийгшинэчилнэ хаштаг хийж фэйсбүүкд байршуулан хамгийн олон лайк, шэйр авсан нэг зочныг Huawei P30 гар утсаар шагнах уралдаан зарлав.
Энэ уралдаанд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, “Бэлэг” нэвтрүүлгийг санаачлагч Д.Одзаяа фэйсбүүкт зургаа постолсноос хойш 8 минутад 600 гаруй лайк авч, ялагчаар тодорлоо. Тэрбээр:

Манай гэр бүлийнхэн Huawei гар утасны хэрэглэгч. Өмнө нь болсон нэг арга хэмжээний үеэр миний хань Huawei гар утас хожсон. Энэ удаа би хамгийн супер камертай РЗ0 гар утастай боллоо. Би маш олон хүнд бэлэг өгдөг ч гэсэн амьдралдаа анх удаа ийм санаандгүй бэлэг авч байна. Намайг дэмижи лайк дарсан бүх хүмүүстээ эргүүлж бэлэг өгнө өө гэв.

Зураач С.Заяасайхан: Гэрэл зураг, уран зураг сонирхдог хүнд байх ёстой утас байна. Huawei өнгө, дүрсний ялгарлыг тод томруун харуулдаг хүчирхэг камертай утас байна. Өнгөөр тоглодог над шиг зураач хүнд хэрэгтэй л утас байна гэж бодлоо. 

Загвар өмсөгч Э.Оюунбилэг:  Huawei утсыг дээхнэ үеийн загваруудаар нь төсөөлдөг байсан миний бодлыг 180 градус эргүүлсэн супер утас байна. Huawei Р30 PRO загварын утас маш их таалагдлаа. Ийм утастай байхад мэргэжлийн камерний шаардлагагүй болох нь ээ. Тэгэхээр магадгүй айл бүрийн нэг гишүүн, аялал зугаалгаар явах дуртай хүмүүс хэрэглэвэл хамгийн сайхан дурсамжуудаа өндөр чанартайгаар гэрэл зурагт хадгалж үлдэх боломжтой юм шиг санагдлаа. 


Гар утасны хувьсал HUAWEI

Huawei компанийн хэрэглэгчийн бизнес группээс 2019 оны гуравдугаар сарын 26-нд Францын нийслэл Парис хотод Huawei Р30 цуврал утасныхаа нээлтийг албан ёсоор хийж, дэлхий нийтэд танилцуулсан. Түүнээс хойш нэг сарын дараа Монгол дахь албан ёсны танилцуулгаа хийсэн нь энэ юм. Huawei-гийн бүтээгдэхүүн дэлхийн 170 орны зах зээлд гарсан бөгөөд дэлхийн хүн амын дөрөвний гурав нь эдний бүтээгдэхүүнийг хэрэглэгч болжээ. Зөвхөн гар утсаар хязгаарлагдахгүй бугуйн цаг, зөөврийн компьютер, таблет, Ipad зэрэг ухаалаг төхөөрөмжүүд, чихэвч, дуу өсгөгч, цэнэглэгч зэрэгш гар утасны дагалдах хэрэгслүүдийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж хэдийнэ дэлхий нийтэд танил болсон байна.

Нuawei Хэрэглэгчийн бизнес групп Монголд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20-иод нэр төрлийн утсыг хэрэглэгчдийн гарт хүргэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)