Дэлхийн хамгийн баян 20 хүн нэг өдрийн дотор 78 тэрбум долларын алдагдал хүлээжээ


Пүрэв гарагт /2020.03.12/ Нью-Йоркийн хөрөнгийн биржийн индексүүд огцом унаснаас дэлхийн хамгийн баян 20 эрхэм нэг өдрийн дотор 78 тэрбум долларын алдагдал хүлээжээ. “ “Forbes” сэтгүүлийн гаргасан дүгнэлтээр Amazon” компанийн тэргүүн Жефф Безос хамгийн их хохирол амсжээ. Тус компанийн хувьцаа 8 хувиар унаж, 8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Францын LVMH компанийн Ерөнхий захирал Бернер Арногийн хөрөнгө нэг өдрийн дотор 7.7 тэрбум ам.доллароор багасжээ. Мөн “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг, тэрбумтан Ларри Эллисон нарын хөрөнгө 5.7 болон 5.6 тэрбум ам.доллароор тус бүр буурсан байна. Үүнээс гадна өнөөдөр өглөө /2020.03.13/ Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн гол индекс болох “KOSPI” баасан гаргийн өглөө 107.82 нэгж буюу 5.87 хувиар огцом унаж эхэлснээс хэдхэн минутын дараа тус биржийн арилжааг зогсоосон байна. Мөн Азидаа томоохонд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн баасан гарагийн арилжаа сүүлийн 20 жилийн хугацаанд болж байгаагүй уналттайгаар эхэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)