Дэлхийн хамгийн баян хүмүүс нэг  өдөрт 117 тэрбум доллар алджээ

Дэлхийн хамгийн баян хүмүүс санхүүгийн зах зээлийн уналтаас болж зуун тэрбум гаруй доллар алдсан тухай  Bloomberg бичжээ. Нийтлэлд дурдсанаар хамгийн баян нийт 500  чинээлэг бизнесмен 117 тэрбум долларын хохирол амссан аж. Тухайлбал  Amazon компанийг үндэслэгч Жефф Безос бараг 3.5 тэрбум доллар, Louis Vuitton группийн ерөнхийлөгч Бернар Арно 4 тэрбум доллар, Facebook-ийг үндэслэгч Марк Зукерберг 2.7 тэрбум доллар тус тус алдсаныг Forbes мэдээлсэн байна. Зах зээл дэх уналтыг  Bloomberg Хятад- Америкийн худалдааны зөрчилтэй холбон тайлбарлажээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Хятадын 300 тэрбум долларын  бараа бүтээгдэхүүнд 9-р сарын 1-ээс эхлэн  10 хувийн татвар ногдуулах болсон тухай мэдэгдсэн юм. Хэдэнд өдрийн  дараа Хятадын Ардын Банк долларын юаньтай харьцах  ханшийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн ихээр буулгажээ. Үүний хариуд АНУ-ын Сангийн яам Хятадыг валютын ханшийг гуйвуулагч  орнуудын тоонд оруулсан бөгөөд энэ асуудлаар Дэлхийн худалдааны байгууллагад хандах бодолтой байгаа аж. Бээжин юанийг худалдааны зөрчлийн зэвсэг болгох бодолгүй байгаагаа мэдэгдээд, харин юанийн хэлбэлзлийг гадаад хүчин зүйлээс хамааралтайг тайлбарлажээ. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)