Дэлхийн хамгийн алдартай усан оргилуурууд

Улсын нийслэл бүр өөрийн өнгө аяс, ёс заншлыг хадгалсан “сүрчиг”- тэй байдаг. Тэр нь усан оргилуур. Сая хүн амтай манай нийслэл хот гарын арван хуруунд тоологдох хэдхэн “сүрчиг”-тэй. Хамгийн олон “үйлчлүүлэгч”-тэй “Central tower”-ийн урд байрлах усан оргилуур энэ сарын 15-нд албан ёсоор ажиллаж эхлэх юм байна. Дэлхийн хамгийн алдартай усан оргилууруудыг сонирхуулъя.

1.ТРЭВИ (ИТАЛИ, РОМ)

Мөнхийн хот Ромын зүрхэнд орших Трэви усан оргилуурыг жуулчдын соронзон хэмээн нэрийддэг. МЭӨ I зууны үед баригдсан бөгөөд Трэви гэдэг нь латины “trivium” буюу “гурван замын уулзвар” гэсэн утгатай үг аж. XV зуунд Пап лам V Никологийн тушаалаар эртний усан оргилуурыг сэргээж, XVIII зуунд алдарт Бернинийн төслөөр том дун дээр Далайн ванг шадар бараа бологсдын хамт далайн морь хөлөглөсөн хэлбэрээр бүтээжээ. Хэдэн зууны турш жуулчид хүслээ биелүүлэхийг бэлгэдэж, Трэви усан оргилуур руу зоос шиддэг уламжлалтай. Гэхдээ заавал баруун гараар зүүн мөрөн дээгүүрээ давуулж шидэх ёстой гэнэ. Хотын захиргаа усан оргилуураас өдөрт 1500 евро цуглуулж, нийтийн хэрэгцээнд зарцуулдаг ажээ. Энд ирэгсэд усан оргилуурын баруун хадны “дурлалт хосын хоолой”-ноос ус уудаг заншилтай.


2. “ШИДЭТ” УСАН ОРГИЛУУР (ИСПАНИ, БАРСЕЛОН)

Барселоны “Шидэт” хэмээх усан оргилуур хотынхоо нэрнээс цуутай. Түүнийг Карлес Бунгас гэгч хүн 1929 оны Дэлхийн үзэсгэлэнд зориулан барьжээ. Үндэсний ордны бэлд байрласан усан оргилуур зуны үдэш хөгжим ба гэрэл, усны гайхамшгийг үзүүлдэг. Европын хамгийн өндөр усан оргилуурыг тэргэн дээр байгаагаар дүрсэлжээ. Түүнийг Мадридын “мөнхийн сүйт бүсгүй” гэж нэрлэдэг.


3. БУРЖ ДУБАЙН УСАН ОРГИЛУУР (АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС)

Дэлхийд хамгийн өндөр оргилдог энэхүү “сүрчиг” Бурж Дубай цамхагтай хаяа залган байрладаг. Энэхүү оргилуур 150 метр өндөр буюу бараг 50 давхар байшинтай тэнцэх өндөрт усаа цацдаг байна. Үүнийг бүтээхэд 217 сая доллар зарцуулсан бөгөөд усан оргилуур 6600 гэрэлтэй, 50 төрлийн өнгө цацруулагчтай аж.



4. ШЭЭЖ БУЙ ЖААЛ ХҮҮ (БЕЛЬГИ, БРЮСЕЛЛЬ)

Бельгийн нийслэл Брюссель хотын “Шээж буй жаал хүү” оргилуурын түүх хоёр хувилбартай. Майнекен Пие хэмээх жаал баян эцгээсээ төөрч хоёр хоногийн дараа олдохдоо хөшөө босгосон энэ газар шээж байсан гэнэ. Нөгөө хувилбар нь бяцхан хүү дайснуудын асаасан дэнг шээ сээрээ унтрааж, хотоо аварсан гэдэг байна. Энэ явдлаас үүдэн хотын иргэд хөрөнгө цуглуулж, 1619 онд шээж буй хүүхдийн хөшөө бос госон аж. Майнекен Пие маш олон “хувцас”- тай. Анхны алтан хатгамалтай хувцсыг Францын хаан XV Людовик бэлэглэсэн бөгөөд түүнд хувцас бэлэглэх нь хамгийн нэр төртэй үйлсэд тооцогдсоор даруй 300 жил болжээ.



5. “MOONLIGHT RAINBOW” (СОЛОНГОС, СӨҮЛ)

Дэлхийн хамгийн урт усан оргилуур хэмээн Гиннесийн номд бичигдсэн “Moonlight Rainbow” усан оргилуурын нийт урт 1.140 метр. Нэг минутад 190 тонн ус дээш оргилуулдаг энэхүү усан байгууламжийг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд дээд тал нь 43 метрийн өндөрт усаа цацдаг.



Усан оргилуурын баяр

Хуанлийн тооллоор зурга дугаар сарын 1-нд зуны улирал эхэлдэг бол Москва хотынхон усан оргилуурууд ажиллаж эхлэх тэр мөчид зуны улирал эхэлдэг хэ мээн үздэг. Тэгвэл манай хойд хөршийн нийслэлд өнгөрсөн сарын 30-нд “зун” иржээ. Москва даяар хөгжмийн зохиолч Чайковскийн “Щелкунчик” бүжгэн жүжгийн “Цэцгийн вальс” симфони хөгж мийн аялгуунд хэдэн зуун усан оргилуурын ус нэгэн зэрэг тэнгэрт олгойдов. Москвад 12 жилийн тэртээгээс “усны улирлыг” нээж баярладаг уламжлал тогтжээ. Моск вад өдгөө том, жижиг 700 орчим усан оргилуур ажиллаж буй. Хамгийн эртний усан орги луурын нэг “Витали”-г 1835 онд Их Театрын ойролцоох Театрын тал байд барьжээ. Хамгийн сүүлд “Царицыно” дархан цаа зат музейн гэрэл, хөгжмийн аял гуунд олгойддог усан орги луурыг 2008 онд байгуулсан аж. Чайковскийн хөгжмийн аянд оргилуураас цэцгийн дэлбээ мэт ус олгойдон гардаг. Царицыно музейн усан ор гилуур Чайковскийн “Марш”, Фран цын хөгжмийн зохиолч Поль Мориагийн хөгжмийн аялгуунд зуны турш бүждэг.

Ж.Тэгшжаргал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)