Дэлхийн хамгийн аз жаргалтай орныг нэрлэжээ


Хамгийн аз жаргалтай иргэдтэй орноор Финлянд улс нэрлэгджээ. Энэ нь 2018 онд НҮБ-ын явуулсан судалгааны үр дүнд тодорхой болжээ. Жагсаалтын хоёрдугаарт Норвег улс тодорч, дараа нь Дани улс оржээ. Аз жаргалтай орны 10 улсад Исланд, Швейцар, Голланд, Канад, Шинэ Зеланд, Швед, Австрали улс багтсан байна. 2017 оноос хойш аз жаргалын үзүүлэлтээрээ хамгийн доош унасан орон бол Венесуэл улс болжээ. Тус улс 82-р байрнаас 102 хүртэл буурсан аж. 2018 оны байдлаар Монгол улс 83-т бичигджээ.

Улс орны иргэдийн аз жаргалын төвшинг  хэд хэдэн үзүүлэлтээр тодорхойлдог гэнэ. Үүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, дундаж наслалт, нийгмийн халамж, амьдралын сонголтын эрх чөлөө, өгөөмөр сэтгэл болон итгэл найдвар (авилгын төвшин) зэргийг тооцдог юм байна.

2017 онд Дэлхийн аз жаргалыг судлах хүрээлнгийн гаргасан судалгаагаар мөн л Финлянд улс хамгийн аз жаргалтай орноор нэрлэгджээ.  Харин “The spectator index”-ийн  хувилбараар 2017 оны хамгийн аз жаргалтай орноор Норвег болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)