Дэлхийн улс орнуудын хамгийн ер бусын зан заншлууд

Дэлхийн улс орон бүрт өөр өөрсдийн гайхалтай сайхан, сонин, ер бусын заримдаа цочирдом зан заншил уламжлал байдаг. Хурим, төрсөн өдөр, шинэ жил, цайны ёслол, мэндчилгээ, оршуулга гэх мэт үйл явдал бүр өөр өөрийн онцлогтой. Зарим нь саяхан бий болсон бол зарим нь олон зууны турш үеэс үе дамжсаар ирсэн байдаг. Тэдгээрийн заримаас нь та бүхэнд толилуулж байна.

Биеэ цоолох Тайпусам баяр


Эл баяр Энэтхэг, Шри Ланка, Малайз, Маврики, Сингапур, Тайланд, Мьянмар зэрэг орнуудад байдаг Тамил шашны цөөнхийн баяр аж. Эл баярын үеэр хүмүүс биеийнхээ янз бүрийн хэсгийг цоолж Муруган бурханд үнэнч гэдгээ харуулдаг аж. Сүүлийн үед Тайдусамын баярыг их өргөн тэмдэглэдэг болоод байгаа аж.

Улаан лоолины баяр


La Tomatina буюу улаан лооль шиддэг наадам Испанийн Бунёл хотод болдог. Баяр 8-р сарын сүүлийн лхагва гаригт зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр оролцогчид зөвхөн таашаал авахын тулд бие бие лүүгээ улаан лооль шиддэг аж. La Tomatina-ийн гарал үүслийн талаар олон онол байдаг. 1945 онд кабезудогийн жагсаалын үеэр жагсагчид Плаза дель Пуэбло хотын төв талбайд цагдаа нартай тулгарчээ. Жагсагчид талбайн хажууханд байсан ногоо зардаг мухлагаас улаан лооль авч цагдаа нар луу шидэж эхэлсэн байна. Энэ үйл явдал Tomatina наадам хэрхэн үүссэн тухай хамгийн алдартай онолын нэг нь юм. Заримдаа гэрлэлтийн ёслолын үеэр ч үйлддэг.

Шүд хөрөөдөх зан үйл


Энэтхэгийн шашны томоохон зан заншлын нэг нь өсвөр наснаас насанд хүрч буйг бэлгэдэн залуу хүмүүсийн шүдийг хөрөөдөг. Эл зан үйлийг хүн гэрлэхээсээ өмнө үйлдэх ёстой. Шүдийг тэгшлэн хөрөөдснөөр хүмүүс үл үзэгдэх муу ёрын хүчнээс ангижирдаг аж.Тэдний үзэж буйгаар бол шүд нь хүсэл тачаал, шунал, уур хилэн, атаархлын бэлгэдэл гэнэ.

Үхэгсэдтэй бүжиглэх баяр


Фамадихана уламжлалт наадмыг Мадагаскарын хот, хөдөөгүй тэмдэглэдэг боловч ихэвчлэн нутгийн омгийнхны дунд хамгийн их алдартай баярын нэг. Фамадихана гэдгийг орчуулах юм бол “ясыг эргүүлэх” гэсэн утгатай юм байна. Хүмүүс өвөг дээдсийнхээ цогцсыг булшнаас нь гаргаж, шинэ дээл хувцас өмсүүлээд, булшийг тойрон бүжиглэдэг аж. Эл наадам долоо жилд нэг удаа болдог бөгөөд нас барсан хүмүүс энэ хугацаанд эргэн төрдөг гэж үздэг юм байна.

Хуруу тайрах зан үйл


Шинэ Гвиней улсын Дани омгийнхон нас барсан нэгнийхээ араас гашуудаж байгаагаа илэрхийлэн хуруугаа тайрдаг уламжлалтай. Овгийн эр хүн нас барахад хамаатан садан (ихэнхдээ эхнэр нь) хуруугаа тайрч нөхрийнхөө цогцостой хамт газарт булан оршуулдаг юм байна.

Нялхсыг өндрөөс шиддэг уламжлал.

Шинэ төрсөн хүүхдүүдийг 15 метрийн өндөрт шиддэг хачирхалтай зан үйл Энэтхэгт 500 жилийн тэртээс уламжлагдан иржээ. Эл зан үйлийг Энэтхэгийн Карнатака мужийн Шри Санцварагийн сүмд хүүхдийн адислал авсан хосууд хийдэг аж. Энэхүү ёслолыг Энэхүү зан үйлийг арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт лалын шашинтнууд ч хиндичүүд адилхан хийдэг. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг бөгөөд хүүхдийг доор нь даавуунд барьж авдаг аж. Эл зан үйл хүүхдэд эрүүл энх, аз авчирдаг гэж үздэг юм байна.

Шоргоолжны хазалтаар эр хүн болно


Бразилийн Сатер-Мэйв овгийн уламжлалаар эр хүн болохын тулд хөвгүүд гартаа парапонт (түүний хазалт зөгийнхөөс 30 дахин илүү өвтгөдөг) шоргоолжоор дүүргэсэн бээлий өмсдөг. Бээлийг тайлалгүй 11 цаг болсны дараа хөвгүүнийг том эр боллоо гэж тооцдог аж.

Мухаррамын гашуудал


Эл уламжлал Лалын шашны Шийт урсгалын чухал уламжлалын нэг. Өөрөөр Мухаррамын дурсамж ч гэж нэрлэдэг. Хоёр дахь халиф Омейяд Язидад алуулсан имам Хусейн ибн Алигийн (Зөнч Мухаммадын ач) үхлийг хүндэтгэн бий болсон зан заншил аж. Энэхүү арга хэмжээ арав дахь өдрөө дээд цэгтээ хүрдэг. Лалын Шийт шашинтнуудын зарим бүлэг хүмүүс өөрийн үзүүртээ хутга хурц иртэй төмөр бэхэлсэн тусгай гинжээр бие махбодоо ороолгодог аж. Энэ уламжлалыг бүх насны хүмүүс дагаж мөрддөг (зарим нутагт бүр хүүхдүүд хүртэл оролцох шаардлагатай болдог).

Нөхөр нь эхнэртээ хамгийн сүүлд хүрдэг


Полинезын арлуудын ард түмний нэгэн хачирхалтай зан заншил магадгүй хүмүүсийг хамгийн их цочроодог уламжлалд тооцогддог байх. Шинээр гэрлэсэн хүмүүс хуримынхаа анхны шөнийг найз нөхдийнхөө дунд өнгөрөөдөг аж. Энэ үед эмэгтэйчүүд эрчүүдийн тойронд дуу дуулж, бүжиглэн шинээр гэрлэсэн хосуудын ​​биеэс чөтгөрүүдийг зайлуулах ажил хийдэг. Энэ үеэр сүйт бүсгүй дөнгөж гэрлэсэн нөхрийнхөө өвдгийг дэрлэн хэвтэж байхад нь тосгоны ч юм уу омгийн хамгийн хүндтэй, хамгийн ахмад эрээс эхлээд бүх эрчүүд түүнтэй бэлгийн харьцаанд ордог гэнэ. Хамгийн сүүлд нөхрийн ээлж ирдэг аж.

Нас барагсдынхаа цогцсыг ил тавьдаг  ёс


Түвдүүдийн нас барагсдаа оршуулах ёслол дэлхийн хамгийн ер бусын уламжлалуудын чансаанд гуравдугаарт ордог. Аливаа улс оронд оршуулгын ёслол бол мөнгө, цаг хугацаа шаарддаг. Зарим хүмүүс амьддаа авс, булшаа сонгодог ч явдал байдаг. Харин түвдүүд нас барагсдынхаа цогцсыг хэдэн хэсэг хуваагаад уулын энгэрт тавьдаг. Манайд я мөн адил нас барагсдыгаа ил тавьдаг энэ заншил дээр үед байсан. Шарын шашнаар бол ингэж нутаглуулах нь байгалын урвал, хорвоо ертөнцийн эргэлтэд түргэн ордог гэж үздэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)