Дэлхийн түүхэн дэх ТОП 10 татан авалт


1.    Автомашин үйлдвэрлэгч Toyota компани 2009 оны арваннэгдүгээр сараас хойш худалдаанд гаргасан 9 сая машинаа татаж авсан байна. Уг автомашинуудын хаазны гишгүүр нь гажигтай үйлдвэрлэгдсэнээс ийм арга хэмжээг авчээ.
 Мөн Honda-Fit загварын автомашинуудын цонхны удирдлага нь усны хамгаалалтгүй байсан учир борооны улиралд гал гарах аюул байгаа гэх шалтгаанаар 646,000 машин татаж авчээ.

 

 

 

 

2.    БНХАУ-ын нэгэн компани долдугаар сарын 2-нд 400,000 гаруй хүүхдийн ороо буцаан татах болжээ. Учир нь АНУ-д уг компанийн үйлдвэрлэсэн орны гудасны завсраар гарч найман сартай хүүхэд дотор нь унан амьсгал нь боогдон нас барсан тохиолдол гарчээ.
Мөн 2007 онд хоёр хүүхэд дээрх байдлаар эндсэний улмаас хоёр сая,  2008 онд 600,000 ороо татаж авч байжээ.

 

 

 

 3.    Хятадын хамгийн том сүүний үйлдвэр хүүхдэд зориулсан 700 тонн сүүгээ татан авсан байна. Шалтгаан нь хуванцарын үйлдвэрлэлд ашигладаг миламин бодис сүүнээс илэрч нэг хүүхэд нас барж, 50 хүүхдийн бөөр муудсан юм.
Гэсэн хэдий ч тэдний зах зээлээс татсан миламинтай сүүг  уураг үйлдвэрлэдэг хятадын хэд хэдэн жижиг компани ашиглаж байгаад баригджээ.
Мөн 2007 оны гуравдугаар сард Хятадын гэрийн тэжээмэл амьтны хоолноос миламин ялгарснаар лаазтай 60 сая хоолыг устгасан байна.  Үүнээс болж гэрийн 14 тэжээмэл амьтан үхжээ.
2007 онд Хятадын барби хүүхэлдэйгээс хортой будаг илэрч, бүгдийг нь буцаан татаж авсан байна.

 

 4.    1970-аад оны үед Ford Pinto автомашины загвар аюулгүй байдлын шаардлага хангаагүйн улмаас худалдаанд гаргахаа зогсоосон байна. Араасаа мөргүүлэх үед бензиний саванд оч үсэрвэл дэлбэрэлт болох аюултай байжээ. Ford 1978 онд уг загварынхаа 1.5 сая машиныг татаж, 1981 онд үйлдвэрлэхээ бүрэн зогсоожээ. 
 

 

 

 

 

 5. 2000 онд Firestone компанийн Bridgestone 6.5 сая дугуйгаа татаж авчээ. Автомашины түүхэнд дэх хамгийн аюултай бүтээгдэхүүн - дугуйн дефектээс болж 175 осол гарч 700 хүн гэмтсэн юм байна. Дугуйн хаймар задарснаас болж олон машин осолд орсон байна. Мөн Good Year-ийн дугуйн бүрээсний хамгаалалт салснаас 120 хүн бэртэж, 15 хүн амиа алджээ.

 

 

 

 

 6. 2008 оны хоёрдугаар сард, АНУ-ын Калифорни мужийн МАА-н байгууллага 143 сая паунд үхрийн махыг татан авчээ. Учир нь өвчтөй үхрийн мах байсан гэнэ. Зарагдсан махны ихэнх хувь нь татан авалтын үед аль хэдийн хүнсэнд хэрэглэгдсэн байжээ. Энэ нь түүхэн дэх хамгийн том махны татан авалт байсан байна.

 

 

 

 

 

 7. АНУ-ын Peanut корпорацийн эсрэг зарга одоо хүртэл тодорхойгүй байгаа гэнэ. 2008 онд сальмонеллээс болж 100 гаруй өвчин тусч нэг хүн амиа алдах шахсан байна. Мэргэжлийн хяналтынхан уг компанийг шалгаснаар, үйл ажиллагаа маш бохир байсныг тогтоосон байна. Хана, тааз хэсэгтээ ихээхэн peanut наалдсан, шалаар нь жоом гүйсэн, хүнснийх нь бараа нь хогийнхоо хажууд байрласныг олж илрүүлсэн байна. peanut корпораци нь тун удалгүй дампуурлаа зарлажээ. Гэсэн хэдий ч peanut корпорацийн ялыг одоо хүртэл тогтоогоогүй байгаа гэнэ. 

 

 

 

 8. 1982 оны намар Чикаго хотод долоон хүн tylenol хэмээх өвчин намдаагч халууны эсрэг эмийг ууснаар хорджээ. Уг эмээс цианит ба калий илэрсэн юм. Энэ хэргийн учир одоо хүртэл тайлагдаагүй байгаа гэнэ. Цагдаа нарын таамаглаж байгаагаар уг бүтээгдэхүүнийг дуурайлган зарж байжээ. Johnson &Johnson сая сая доллар зарж уг бараагаа улсын дэлгүүрүүдээс буцаан татаж авсан байна.

 

 

 

 

 9. 2004 оны есдүгээр сарын 30-нд эмийн хамгийн том гэгдэх Мэрк компани нь өөрсдийн хүсэлтээр Vioxx хэмээх эмийг худалдаанд гарсны дараахан татаж авсан байна. Өмнөх жилдээ энэхүү эмийн борлуулалт 2.5 тэрбум доллар хүрч байжээ. Гэвч, уг эмийг 18 сараас дээш уусан өвчтөний зүрх зогсох, татах магадлалтайг олж тогтоожээ. Гэсэн хэдий ч 2007 онд уг эмийг хэрэглэн эрүүл мэндээрээ хохирсон 27,000 гаруй хүн шүүхээр заргалдсан байна.

 

 

 

 

 10. Abbot Laboratories хэмээх эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч АНУ-ын нэгэн том байгууллагын шалгах багаж заг хүйтэнг буруу оношилж байснаас 750,000 шалгах багажаа татан авсан байна.
 

 

 

 

 

 

 

"MongolNews.mn"


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)