Дэлхийн түүхэнд энэ өдөр12-02

1409 оны энэ өдөр Лейпцигийн Их сургууль нээгджээ.

1804 оны энэ өдөр Наполеон I Бонапард өөрийгөө Францын эзэн хаан хэмээн зарлажээ.

1848 оны энэ өдөр Австрийн хаан ширээнд Франц I Иосиф заларчээ.

1852 оны энэ өдөр Луи-Наполеон Бонапард Францын хаан ширээнд ширээнд залран III Наполеон гэгдэх болжээ.

1870 оны энэ өдөр Ром хот хаант Италийн нийслэл болжээ.

1920 оны энэ өдөр Турк-Армены дайныг цэглэсэн Александрополийн энхийн гэрээ байгуулагдав.

1939 оны энэ өдөр Нью-Йорк хотод анхны олон улсын нисэх буудал (Фиорелло Ла Гардиагийн нэрэмжит) нээгджээ.

1942 оны энэ өдөр Италийн эрдэмтэн Энрико Ферми анхны цөмийн гинжин урвалыг нээжээ.

1946 оны энэ өдөр Нью-Йоркт Их Британи, АНУ Германы эзэлсэн нутаг дэвсгэрийг нэгтгэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

1946 оны энэ өдөр алдарт загвар зохион бүтээгч Жанни Версачи төржээ.

1947 оны энэ өдөр Иерусалим хотод НҮБ-ын Палестиныг хуваах төлөвлөгөөг эмх эсэргүүцсэн замбараагүй байдал үүсжээ.

1949 оны энэ өдөр НҮБ хүний наймаа болон бусдыг биеийг нь үнэлүүлэх явдалтай тэмцэх тухай тунхаг баталжээ.

1950 оны энэ өдөр Солонгосын дайн: Чончон мөрний дэргэдэх тулалдаанд Хятадын арми бүрэн ялалт байгуулан НҮБ-ын хүчнийг Умард Солонгосоос хөөн гаргажээ.

1969 оны энэ өдөр “Боинг-747” онгоц анхны нислэгээ хийжээ.

1971 оны энэ өдөр ЗХУ дэлхийд анх удаа сансрын станцаа Ангараг гараг дээр буулгажээ.

1971 оны энэ өдөр Арабын нэгдсэн Эмират улс байгуулагджээ.

1975 оны энэ өдөр Ардчилсан Лаос ард улс байгуулагджээ.

1976 оны энэ өдөр Фидель Кастро Кубийн Ерөнхийлөгч болжээ.

1981 оны энэ өдөр дуучин Бритни Спирс төржээ.

1982 оны энэ өдөр АНУ-д улсад анхны хиймэл зүрх суулгах мэл засал хийжээ. (өвчтөн 122 хоног ямьдарчээ)

1988 оны энэ өдөр Беназир Бхуто Палестины Ерөнхий сайд болжээ. (лалын шашинт орны анхны эмэгтэй ерөнхий сайд)

1990 оны энэ өдөр Гельмут Коль нэгдсэн Герман улсын канцлераар сонгогджээ.

1991 оны энэ өдөр Ингушетэд болсон бүх нийтийн санал асуулгаар дийлэнх иргэд Чеченээс тусгаарлахын төлөө саналаа өгчээ.

1999 оны энэ өдөр ОХУ-ын арми Чечений Алхан тосгоныг эзлэн энгийн иргэдийг хоморголон устгажээ.

2010 оны энэ өдөр IPhone Viber мессенжерийг гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)