Дэлхийн түүхэнд энэ өдөр 11-25


МЭӨ 571 оны энэ өдөр Ромын хаан Сервий Туллий этрускуудыг (Эртурийн соёл иргэншил) ялснаа улс даяараа тэмдэглэжээ.

1120 оны энэ өдөр Ла-Маншийн хоолойд Английн олон язгууртан, тэр дундаа хаан ширээ залгамжлах хаанхүү Вильгельм Аделин зорчиж явсан хөлөг онгоц сүйрчээ. Түүний үхэл Английн язгууртнуудын дунд анархийг бий болгожээ.

1500 оны энэ өдөр Санто-Домингод эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр Кристофер Колумб баривчлагдан Испани руу буцаагджээ.

1562 оны энэ өдөр Испанийн алдарт жүжгийн болон үргэлжилсэн үгийн зохиолч Лопе де Вега мэндэлжээ.

1667 оны энэ өдөр Шемахад (одоогийн Азербайжан) гарсан газар хөдлөлт 80,000 хүний амийг авч оджээ.

1783 оны энэ өдөр АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх дайн дуссаны дараа Британийн сүүлийн цэргүүд Нью-Йорк хотыг орхижээ.

1759 оны энэ өдөр Газар дундын тэнгист хүчтэй газар хөдлөлт болж Бейрут Дамаскийг бүрэн устгаж 30,000 гаруй хүн үрэгджээ.

1795 оны энэ өдөр Польшийн сүүлийн хаан Станислав Август Понятовский хаан ширээнээсээ огцорч, Сибирьт цөлөгджээ. Польш гурав дахь удаагаа хуваагдав.

1893 оны энэ өдөр Энэтхэгийн зүүн өмнөд хэсэгт дэгдсэн далайн хар шуурга Коринг боомт хотыг бүрэн устгаж, 20,000 хөлөг онгоц сүйрч, 300,000 хүн амь үрэгджээ.

1867 оны энэ өдөр Альфред Нобель тэсрэх бодис бий болгожээ.

1915 оны энэ өдөр Чилийн дарангуйлагч асан Аугусто Пиночет төржээ.

1917 оны энэ өдөр Дэлхийн I дайн: Германы арми Мозамбикийн хил орчим Португалийн 1200 бүрэлдэхүүнтэй армийг бут цохижээ.

1918 оны энэ өдөр Австри-Унгарын хаант улсын газар нутаг байсан Воеводина Сербийн вант улсад шилжжээ.

1936 оны энэ өдөр Герман, Япон улсууд Коминтернын эсрэг гэрээ байгуулжээ.

1941 оны энэ өдөр Финлянд Коминтернын эсрэг гэрээнд нэгджээ.

1941 оны энэ өдөр Газар дундын тэнгист Германы усанд шумбагч хөлөг Английн “Бахрам” байлдааны усан онгоцыг сөнөөжээ. Онгоцны бүх 858 гишүүн амь үрэгджээ.

1956 оны энэ өдөр гахайн хавдар өвчний вакциныг гаргаж авчээ.

1967 оны энэ өдөр Кипр НҮБ-д хандаж Туркийг тус арал руу түрэмгийлэхгүй байх арга хэмжээ авахыг хүсжээ.

1973 оны энэ өдөр Грект төрийн эргэлт гарчээ.

1975 оны энэ өдөр Суринам Голландын мэдлээс гарч тугаар тогтножээ.

1990 оны энэ өдөр НҮБ үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үл тэвчих хэлбэрийг устгах тунхаглалыг баталжээ.

1992 оны энэ өдөр Чехословакийн Үндэсний хурал тус улсыг Чех болон Словак гэж хоёр хуваах шийдвэр гаргажээ.

1996 оны энэ өдөр ОХУ Францад хувьсгалаас (1917) өмнөх өрөө төлөх хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

2000 оны энэ өдөр Нидерландын парламент эвтаназыг (хүнд өвчтэй хүн сайн дураараа эмнэлгийн тусламжтайгаар амь наснаасаа хагацах) баталжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)