Дэлхийн түүхэнд энэ өдөр 11-23

534 оны энэ өдөр Феспис Икарии тайзан дээр дүр бүтээсэн анхны жүжигчин хэмээн бүртгэгджээ.

1492 оны энэ өдөр Испанийн хаан Фердинанд тус улсын еврей үндэстнүүдийн өмч хөрөнгө хааных хэмээн тунхаглажээ.

1793 оны эн өдөр Парисын коммун хотын бүх сүм хийдийг хаажээ.

1808 оны энэ өдөр Туделийн тулалдаанд Франц, Польшийн цэргүүд испаничуудыг ялжээ.

1852 оны энэ өдөр Англид дэлхийд анх удаа шуудангийн хайрцаг ашиглаж эхэлжээ.

1890 оны энэ өдөр Нидерландын хаан III Вильгельмд хаан ширээг залгамжлах хүү байгаагүй тул түүний охин гүнж Вильгельминаг хаан ширээ залгамжлуулах тусгай хуулийг баталжээ.

1904 оны энэ өдөр АНУ-ын Сент-Луис хотод III Олимпын наадам өндөрлөжээ.

1918 оны энэ өдөр Берлинд усан цэргүүд канцлерын ордныг эзлэн засгийн газрын тэргүүн Фридрих Эбертыг баривчилжээ.

1923 оны энэ өдөр сахлын машиныг бүтээжээ.

1923 оны энэ өдөр Германд Коммунист намыг хоригложээ.

1934 оны энэ өдөр Огаден дахь Англи-Эфиопийн хилийн комиссоос Эфиопийн Валвала хотод Италийн цэргийн гарнизон байгааг илрүүлснээр Абиссинигийн хямрал эхэлжээ

1936 оны ээ өдөр Мексикт хувийн өмчийг албадан хураах бүрэн эрхийг засгийн газарт олгосон хууль баталжээ

1940 оны энэ өдөр Унгар, Румын улсууд 9-р сарын 27-нд байгуулсан Герман, Итали, Японы гурван талт гэрээнд нэгджээ.

1943 оны энэ өдөр Каирын чуулган эхэлжээ. Ф.Д.Рузвельт, В.Черчилл, Чан Кайши нар Японыг бут цохих стратегийн төлөвлөгөөний талаар ярилцжээ.

1946 оны энэ өдөр Францын тэнгисийн цэргийн хүчин Вьетнамын Хайпонг хотыг бөмбөгдөж олон мянган энгийн иргэд амь алджээ.

1955 оны энэ өдөр Кокосын арлууд Их Британийн мэдлээс Австрийн мэдэлд шилжжээ.

1958 оны энэ өдөр Гана, Гвиней улсууд нэгдэхээр тохиролцсон явдал нь бүх Баруун Африкийг нэгтгэх гол цөм болох ёстой байжээ.

1966 оны энэ өдөр “улаан хувьсгалчид” Хятадын төрийн тэргүүн Лю Шаоци, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Дэн Сяопин нарын бүх эрх мэдлийг хасахыг шаарджээ.

1974 оны энэ өдөр Владивостокт АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Форд, ЗХУ-ыг удирдагч Леонид И.И.Брежнев нар зэвсгийн хяналт хийх талаар хэлэлцээ эхлүүлжээ.

1978 - Шри Ланкийн зүүн хэсэгт гарсан хар салхи 1000 гаруй хүний амийг авч оджээ.

1980 оны энэ өдөр Италийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөөр 4800 хүн амь үрэгджээ.

1981 оны энэ өдөр Иран-Контрын хэрэг: АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган Тагнуулын төв газарт Никарагуа дахь Contra босогчдыг өөрсдийн талд нууцаар элсүүлэх, дэмжих эрхийг олгох маш нууц удирдамжид гарын үсэг зуржээ.

1996 энэ өдөр Ангол улс Олон улсын худалдааны байгууллагад элсжээ.

2001 энэ өдөр Будапешт хотод кибер гэмт хэргийн тухай конвенцыг баталжээ.

2010 оны энэ өдөр Хойд Солонгосын их бууны довтолгооны улмаас Өмнөд Солонгосын Ёнпёнг арал дээр хоёр энгийн иргэн, хоёр тэнгисийн явган цэрэг амь үрэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)