Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-29

МЭӨ 539 оны энэ өдөр Персийн эзэнт гүрний эзэн хаан Кир Вавилоныг эзэлжээ.

969 оны энэ өдөр Византын цэрэг Сирийг эзэлжээ.

1665 оны энэ өдөр Португалийн арми Конгын вант улсыг эзлэн тус улсын хаан I Антониогийн толгойг аван хороожээ.

1812 оны энэ өдөр Парис хотод Наполеоны эсрэг Малийн хуйвалдааныг зохион байгуулсан 13 хүнийг буудан хороожээ.

1863 оны энэ өдөрт Олон улсын Улаан загалмай нийгэмлэг байгуулагджээ.

1888 оны энэ өдөр дайн болон энхийн үед Суэцийн хоолойгоор чөлөөт далайн гарцыг баталсан Константинополийн тунхаг батлагджээ.

1914 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн Дэлхийн I дайн оржээ.

1922 оны энэ өдөр Италийн хаан III Эммануэль Бенито Муссолиниг Ерөнхий сайдын албан тушаалд томилжээ.

1923 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн нуран унаж Турк улс байгуулагджээ.

1941 оны энэ өдөр Литвийн Каунасс хотод фашистууд 9 мянган еврей хүмүүсийг буудан ороожээ.

1944 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Унгарыг фашистуудаас чөлөөлөхөөр тус улсын хийлийг нэвтэрчээ.

1945 оны энэ өдөр тосон бал анх худалдаанд гарчээ.

1948 оны энэ өдөр Израиль-Палестины зөрчил: Израилийн арми Сафсар, Аль-Давайм тосгоны 130 орчим энгийн иргэдийг хоморголон устгажээ.

1955 оны энэ өдөр Зөвлөлтийн “Новороссийск” тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээр учир битүүлэг шалтгаанаар дэлбэрэлт гарч 900 орчим хүн нас баржээ.

1956 оны энэ өдөр Суэцийн хоолойгоор чөлөөт далайн гарц байхын төлөө Израиль, Франц, Их Британи улс Египетийн Синайн хойгт байлдааны үйл ажиллагаа эхлүүлжээ.

1957 оны энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Давид Бен-Гурин болон Засгийн газрын таван сайд террорист халдлагад өртөн шархаджээ.

1961 оны энэ өдөр Сири Нэгдсэн Арабын улсын бүрэлдэхүүнээс гарчээ.

1964 оны энэ өдөр Танганика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс Улсын Нэгдсэн Танзани Бүгд Найрамдах Улс нэртэй болжээ.

1969 оны энэ өдөр ARPANET төслийн хүрээнд хоёр компьютерын өгөгдөхүүнийг хооронд нь сүлжээгээр солилцжээ. Интернетийн үүсэл.

1971 оны энэ өдөр анагаах ухаанд цахилгаан эмчилгээ нэвтэрчээ.

1991 оны энэ өдөр АНУ-ын “Galileo” сансрын хөлөг онгоц дэлхийн анхны сансрын биет дээр суусан анхны хөлөг онгоц болжээ.

1999 оны энэ өдөр хүчтэй далайн хар шуурга Энэтхэгийн Одиш мужийг сүйрүүлжээ.

2004 оны энэ өдөр “Аль-Жазира” мэдээллийн агентлаг террорист толгойлогч Осама бен Ладены 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын хариуцлагыг анх удаа хүлээн зөвшөөрч байгаа дүрс бичлэгийг дамжуулжээ.

2012 оны энэ өдөр "Сэнди" хар салхи АНУ-ын зүүн эргийг дайрч, 270 гаруй хүн амь эрстэж, улмаар бараг 70 тэрбум долларын хохирол учруулжээ.

2015 оны энэ өдөр Хятад улс 35 жилийн дараа “ганц хүүхэд” бодлого төгсгөл болсныг зарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)